Ши Жиньпин, Ж.Байден нар уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Сан-Францискод айлчилж, Ж.Байдентай хоёр талын уулзалт хийж, АПЕК-ийн удирдагчдын уулзалтад оролцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ баасан гарагт мэдэгдэв.Энэхүү уулзалт нь өнгөрсөн онд Индонезийн Бали аралд болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө хийсэн хоёр орны удирдагчдын уулзалтаас хойших анхны нүүр тулсан уулзалт болох юм.
Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, АНУ-ын харилцаа, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилтэй холбоотой томоохон асуудлуудын талаар гүн гүнзгий утга агуулгатай хэлэлцээ хийнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын анхны уулзалт болсны 30 жилийн ойг тохиолдуулан ирүүлсэн урилгыг хүлээн авч, энэхүү айлчлалыг хийх гэж буй нь Хятад улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.23] 2023-11-11 21:59:24
Америкийн хамгийн үнэтэй дэлгүүрүүдэд ч гэсэн дүүрэн Хятадад хийсэн бараанууд байдаг.