Исландад онцгой байдал зарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Исландад цуврал газар хөдөлсний улмаас “Фаградальсфьядль” галт уул дэлбэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор онцгой байдал зарлажээ. Түүнчлэн эрх баригчид баруун өмнөд нутгийн Гриндавик хотын олон мянган оршин суугчийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нэг шөнийн дотор нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Исландын Цаг уурын албанаас /IMO/ мэдээлснээр, Рейкьянесийн хойг болон түүний ойр орчимд галт уулын дэлбэрэлтийн улмаас учирч болзошгүй эрсдэл нэмэгдсэн байна. Тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, галт уул дэлбэрэх магадлал өглөөнөөс хойш нэмэгдээд байгаа бөгөөд дэлбэрэлт ойрын өдрүүдэд хэдийд ч эхэлж магадгүй байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт “Фаградальсфьядль” галт уулын эргэн тойронд олон мянган чичиргээ бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь 2021 онд дэлбэрэхээсээ өмнө 800 жилийн турш галт уулын идэвхжлийн хувьд унтаа бүсэд тооцогдож байсан Исландын Рейкьянесийн хойгт төвлөрсөн байжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.184] 2023-11-13 08:13:33

Арлаа хуваана гэсэн түүхтэй юм билээ, одоо эхэлчихэж байгаа юм уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.