Хятадад литийн карбонатын үнэ сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүртэл буурчээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадад литийн карбонатын үнэ нэг тонн нь 150 мянган юаниас (20.6 мянган ам.доллар) доош унасан нь 2021 оны есдүгээр сараас хойших сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн доод үнэ болжээ. Дэлхий даяар эрэлт буурч байгаа үед их хэмжээний нөөц хуримтлагдсан нь ийнхүү үнэ буурахад нөлөөлсөн байна.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засгийн байдал нь ийм төрлийн автомашины үйлдвэрлэл таамагласнаас удаан өснө гэх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.

Салбарын талаарх гутранги таамаглал нь батерей үйлдвэрлэгчдийг гуравдугаар улиралд их хэмжээний лити худалдан авахаа зогсооход хүргэж байна. Үйлдвэрлэгчид Хятадын засгийн газраас 2021-2022 онд их хэмжээний татаас олгож байх үед хуримтлагдсан нөөцийг ашигласаар байгаа аж.

Үүний сацуу Хятадаас импортолж буй цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг үйлдвэрлэхэд татаас олгож буй эсэхийг Европын Комисс шалгаж эхэлсэн тул эрэлттэй холбоотой асуудал үүссэн байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.204] 2023-11-15 01:18:13

Хятадаар дүүрэн хүн худалдаж аваагүй|хаягдсан шахуу| үй олон цахилгаан машины аврага том зогсоолууд бий болж байгааг манайхан яагаад мэдээлэхгүй байнаа. АНУ болон Европт Хятад цахилгаан машин ахиж оруулахгүй болж байгааг бичээчээ. АНУ-д анх удаагаа борлуулалтаараа цахилгаан ТЕСЛА машинууд тэргүүлж байгаа бол Европт цахилгаан Бенцүүд маш их зарагдаж байншт. Японууд Хайбрид Приус болон бусад хайбрид машинуудаа яаралтай хямд хаа сайгүй зарж бараг хаяж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.