АНЭУ Boeing компанид 52 тэрбум долларын захиалга өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

Даваа гарагт АНЭУ-ын Emirates Airline компани Америкийн Boeing компаниас 52 тэрбум долларын үнэ бүхий 95 ширхэг нисэх онгоц захиалснаа зарласан нь 2023 оны Дубайн агаарын шоуны анхны томоохон хэлэлцээр боллоо. Тодруулбал, Emirates группийн охин компани болох төрийн өмчит тус компани нь “Boeing 777-9” нисэх онгоцноос 55-ыг, “777-8”-аас 35-ыг захиалснаар 777X онгоцны нийт захиалгаа 205 ширхэг болгожээ. Мөн “Boeing 787 Dreamliner”-ийн захиалгыг 30-аас 35 болгосон бөгөөд үүнд “787-10” загварын 15, “787-8” загварын 20 онгоц багтах ажээ.

Emirates мөн Америкийн General Electric компаниас 202 хөдөлгүүр захиалсан байна. Тус компани “Boeing 777” онгоцны тоогоороо хэдийнээ дэлхийн агаарын тээврийн компаниудыг тэргүүлж байгаа юм. Дээр дурдсан өргөн их биетэй онгоцны захиалга тасрахгүй байгаа нь ийм загвар Ойрхи Дорнодын зах зээлд эрэлттэй байгааг харуулж байна.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

USA [207.102.105.166] 2023-11-14 22:23:29

N1


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.