АНУ-д өнгөрсөн сард инфляц буурчээ
Энэ оны аравдугаар сард АНУ-д бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн сарынхтай харьцуулахад 3.2 хувиар өссөн гэж тус улсын Хөдөлмөрийн статистикийн товчооны тайланд дурдсан байна. Энэ нь жилийн инфляц 3.7 хувьтай байсан есдүгээр сарынхаас буурсан үзүүлэлт юм.
Аравдугаар сард шатахууны үнэ 5 хувиар буурсан хэдий ч орон сууцны түрээс, автомашины даатгал, эмнэлгийн үйлчилгээний үнэ нэмэгдсэн гэж “ABC News” мэдээлсэн байна.
Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэлээд өсөж, талхны үнэ 6 хувиар, үхрийн махны үнэ 9 хувиар тус тус өссөн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд шувууны ханиадны улмаас нэлээд өссөн өндөгний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар буурчээ.
Сэтгэгдэл