ХХААХҮЯ: 253 мянган тонн тэжээлийн ургамал, 50 мянган тонн тосны ургамал хураан авчээ
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456 мянган тонн үр тариа, үүнээс 434 мянган тонн улаанбуудай, 175 мянган тонн төмс, 183 мянган тонн хүнсний ногоо, 253 мянган тонн тэжээлийн ургамал, 50 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Тодруулбал, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа юм.
Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 32 мянган тонн буюу 8 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 35 мянган тонн буюу 23 хувиар, малын тэжээл 82 мянган тонн буюу 45 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл