Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн Гурван замын уулзвар гэх газар ачааны хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын 15-ны өдрийн 23:00 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын “Портер” загварын автомашин, Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Бонго” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Портер” загварын ачааны автомашины жолооч Т автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Манхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл