Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын ажлыг ирэх хавар эхлүүлнэ

Aдмин / Орон нутаг

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Талууд өнгөрсөн 10 дугаар сард уулзахдаа харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Сайд С.Бямбацогт, Азийн хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг онцлоод, төслийн хүрээнд баруун бүсэд барьсан авто замууд нь ард иргэдийн талархлыг хүлээсэн, чанартай зам болсныг тэмдэглэв.

Уулзалтын үр дүнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км, Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ. Авто зам барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгоход анхаарах, замын засвар, арчлалтыг орхихгүй, тогтмол хугацаанд хийх, засвар арчлалт хариуцдаг компани нь асфальт бетон үйлдвэртэй байх шаардлага тавьж байгаа аж. Барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар болжээ. Түүнчлэн, талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цаашид Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, бодит үр дүнд хүрэхээ илэрхийлснийг ЗТХЯ мэдээлэв.


Сэтгэгдэл

ABCD-korea-gaas [117.111.14.59] 2023-11-17 13:12:24

Замдаа МАН-ийн үед энэч 10 жилийн дараа л бүтэх боловуу яах бол !

Зочин [117.111.14.59] 2023-11-17 13:11:19

Яанадаа хэдэн жил барьж эргүүлэх болдооо

Иргэн [66.181.189.242] 2023-11-16 19:38:23

Хучилтын зузаан нь олон улсын шаардлага хангасан чанартай зам бариарай. Чанаргүй хийснээс болж дараа нь бөөн нүх цоорхой, нөхөөс, үүнийг болимоор юм

Зочин [202.9.46.104] 2023-11-16 17:49:46

Дарханы зам шиг дөрвөн эгнээ замтай болгочихооч.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.