МАН: Есөн байнгын хорооны даргыг шинээр томилно

Aдмин / Улстөр

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийднэ.

Хоёрдугаарт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээний мэдээллийг сонслоо. Засаг дарга, холбогдох хүмүүс нь мэдээлэл өгсөн. Бүлгийн хурлаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авах чиглэлийг нийслэлд өгсөн. Улсын төсвийг өргөн барихдаа Эрчим хүчний сайдын багц дээр агаарын бохирдлыг бууруулах зардалд 25.8 тэрбум төгрөг суулгасан байсан. Агаарын бохирлыг бууруулах үндэсний хороог татан буулгаж, нийслэл рүү шилжүүлсэн. Тиймээс энэ 25.8 тэрбум төгрөгийг "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсөл" гэж төсөвт тусгасан" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.