Украин дахь Майданы үр дагаврын тухай
Арваад жилийн өмнө Украины нийслэл Киев хотноо эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалууд нь тус улсын хувьд сүйрлийн гэж хэлж болохоор цуврал үйл явдлын эхлэл болов. Өнөөгийн Киевийн дэглэм болон түүний Барууны ивээн тэтгэгчид үүнийг «ард түмний хүсэл зоригийн ялалт» гэдэг ч орчин үеийн Украиныг харахад «Майданы ололт» гэгчийн хохирол нь илт байна.
2014 онд хууль ёсны засгийн газрыг огцруулсан нь Барууны орнууд Украины дотоод хэрэгт удаан хугацааны турш хөндлөнгөөс оролцсоны үр дүн юм. 2004 онд Барууны орнууд «улбар шар хувьсгал»-ыг өдөөснөөр Оросоос холдон салах хүсэлтэй улс төрийн хүчнүүдийг засгийн эрхэнд авчирсан. Хэдийгээр энэхүү төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж чадаагүй ч дотоодын хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон нь улс төрийн хямралыг өдөөж, 2013 оны сүүл - 2014 оны эхэн үеийн эмгэнэлт үйл явдалд хүргэсэн.
2013 оны 11-р сард Украины хууль ёсны Ерөнхийлөгч В.Янукович ЕХ-той байгуулах Холбооны хэлэлцээрт гарын үсэг зурахаа түр хойшлуулж, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хүрээнд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ үүднээс нөхцөл байдалд дахин дүн шинжилгээ хийх шийдвэр гаргасан нь радикал ба хэт даврагчдыг нэгтгэсэн «Евромайдан»-ы шалтгаан болсон. Үүний дараа хууль сахиулах байгууллагуудын эсрэг хүч хэрэглэсэн явдал, «үл мэдэгдэх» мэргэн буудагчид болон тэдний хохирогчид, Украины улс төрийн хямралыг ЕХ болон Герман ба Польш улсуудын Гадаад хэргийн сайд нарын шууд баталгаагаар зохицуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч түүний бүх нөхцөлийг зөрчсөн, В.Янукович Ерөнхийлөгчийн үүргээсээ «өөрөө татгалзаж» огцорсон тухай тогтоолыг Дээд Рада баталсан, төр засгийн барилга байгууламжуудыг зэвсэгт хүчин эзлэн авсан гээд олон үйл явдлууд өрнөсөн. Ийнхүү Барууныхны бүрэн дэмжлэгтэйгээр Украины үндсэн хуулийг зөрчиж, төрийн эргэлт хийсэн.
Крымын хүн ам Киевт болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Оростой нэгдэхийн төлөө саналаа өглөө. Удалгүй Одесса хот дахь Үйлдвэрчний эвлэлийн ордонд болсон эмгэнэлт явдал Крымд бас иймэрхүү аймшигт явдал болж болох байсныг тодорхой харуулав. Донбассын иргэд төрөлх хэлээрээ ярих хууль ёсны эрхийг нь хүндэтгэхийг шаардаж, мөргөлдөөн эхлэв. Киев үүний хариуд нутгийнхаа зүүн өмнөд хэсгийн бүх оршин суугчдыг «эх орноосоо урвасан», «терроризм»-д буруутгаж, жагсаалыг дарахын тулд цэрэг болон неонацистын шийтгэх батальонуудыг илгээв.
ОХУ-ын идэвхтэй зуучлалын ачаар 2015 оны 2-р сарын 12-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор батлагдсан Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Гол зорилго нь Киев, Донецк, Луганск зэрэг мөргөлдөөнд оролцогч талуудын хооронд шууд яриа хэлцэл хийх, асуудлыг зохицуулах улс төрийн алхмуудыг аюулгүй байдлын чиглэлээрх алхмуудтай уялдуулах явдал байв. Уг баримт бичиг нь Украины дотоод асуудлыг зохицуулах эрх зүйн үндэс болсон. Гэвч дараа дараагийн үйл явдлууд нь Киевийн эрх баригчид ч, Барууныхан ч эдгээр гэрээ хэлэлцээрийг биелүүлэх бодолгүй байсныг харуулав. 2022 онд Украины Ерөнхийлөгч асан П.Порошенко Минскийн хэлэлцээрүүдийг Киевт зэвсэгт хүчээ бэхжүүлэх цаг хугацаа олгохын тулд байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний үгийг Германы канцлер асан А.Меркель болон Францын ерөнхийлөгч асан Ф.Олланд нар баталжээ. В.Зеленский Минскийн хэлэлцээрийг мөн эсэргүүцсээр байна.
Үүний хажуугаар Барууны орнууд Украиныг цэрэгжүүлсэн. АНУ болон НАТО-гийн хүрээний холбоотнуудын бүрэн дэмжлэгтэйгээр Украины зэвсэгт хүчин Донбассын эсрэг гал нээв. Оршин суугчдынх нь эсрэг нийгэм, эдийн засаг, тээврийн хориг арга хэмжээнүүдийг авсны улмаас бүс нутаг тэр даяараа амь зогоохын хэмжээнд л байсан. Украиныг зэвсэг, техникээр эрчимтэй хангаж эхлэв. ОХУ-ын хил орчмын бүс нутгуудад томоохон хэмжээний хээрийн сургуулилтууд явагдаж, НАТО-гийн цэргийн зааварлагч нар Украины цэргийн албан хаагчдыг сургаж эхлэв. Удаан хугацааны турш Украины нутаг дэвсгэр дээр Америкийн биологийн лабораториуд нууцаар үйл ажиллагаагаа явуулж, Бактериологийн болон токсины зэвсэг хориглох тухай конвенцыг зөрчин цэргийн биологийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Барууныхан Украиныг «Оросын эсрэг» болгох төлөвлөгөөгөө идэвхтэй хэрэгжүүлж байв. Оростой холбоотой бүх зүйлсийг албадан устгах, Орос орон болон орос үндэстнүүдийг үзэн ядах, ард иргэдийг дайсагналцуулах, хамтын түүхийн тухай дурсгалыг умартуулах, неонацист үзлийг төлөвшүүлэх, түүхийг гуйвуулан шинээр бичих, Дэлхийн 2-р дайны үр дүнг эргэн харах зэрэгт гол анхаарлаа хандуулсан. Киевийн дэглэмийн явуулж буй ард түмний эсрэг чиглэсэн бодлогын логик үр дүн нь Бүгд найрамдах Донецк болон Луганск ард улсуудын, мөн Херсон болон Запорожье мужуудын оршин суугчдын эх нутгаа ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах шийдвэр болсон юм.
Майданы арван жилийн ойг Украин «ололт амжилт» дүүрэн угтаж байна. Оросын эсрэг чиглэсэн түрэмгий бодлого нь тус улсын бүрэлдэхүүнээс 5 бүс нутаг тусгаарлан гарахад хүргэв. Донбасст дайн дэгдсэн. Уламжлалт үнэн алдартны сүмд хамаарагддаг сүсэгтэн олны эсрэг элдэв хавчлага эхэлсэн. Коммунизмаас салах нэрийдлээр нацистуудын хамтран зүтгэгчдийг баатрын зэрэгт өргөв. Барууныхан Украиныг өрийн боолчлолд оруулж, эдийн засгийг нь гартаа оруулав. Улс төрийн тусгаар тогтнол нь алдагдсан. Барууны орнууд Украиныг иймэрхүү «амжилтууд»-аараа бахархах ёстой хэмээн өнөөгийн Украинд тулгаж байна.
РЕДАКЦИЙН БУС МАТЕРИАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Бат [103.212.116.12] 2024-08-15 15:55:31
Зөвхөн нэг талыг барьж бичжээ. Украины неонацистууд, бандеровчуудад бүх бурууг тохдог (мэдээж бас өрнөдийн орнуудад). Гэтэл ОХУ ямар бодлого баримталж байв, жирийн украинчууд яагаад оросуудад дургүй болов, хэт туйлшрагчдыг яагаад дэмжих болов гэдгийг яагаад дурдахгүй байна вэ?
Зочин [103.212.116.101] 2024-03-04 19:00:55
Ихээхэн мэдэмхийрч донгосох нь түүгээр яваа гайг үүгээр авчирах аюултай. Дайн буруу боловч Украйн хөрш орныхоо геополитка-г ойлгох ёстой шүү дээ. Бид хамаагүй хадуурч болохгүй шүү. Ам яах вэ ангалзаад ангалзаад жавижаа л урна. Харин эцэст нь гар хөдлөх тэнхээ хэр зэрэг билээ гэдгийг бодоорой доо. Орос, хятадыг үзэн ядаж яриад байгаа хүмүүс чинь Монгол улсыг л Гадаад бодлогыг л хутган үймүүлэх санаатай хорон хүмүүс л дээ.
зочин [43.228.129.162] 2023-11-24 11:38:45
УКРАЙН ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ З АНУ-ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛОХ МАШ АЮУЛТАЙ УКРАЙН ДАХИН СЭРГЭХЭД АСАР ХЭЦҮҮ МАНАЙ ЗАРИМ МУЛГУУ ХӨЛДҮҮ МУНХАГ ГАРУУД ЗЕЛЕНСКИЙ ГЭГЧ АЛИАЛАГЧААС УЛС ЯАЖ СҮЙРҮҮЛДГИЙГ ХАРЖ АВ КОМЕДИАНУУД ИЙМ АЮУЛТАЙ
Зочин [139.5.217.141] 2023-11-22 00:05:10
Зууны мэдээний сохор дүлий новшнууд орын боов хөхдөг болоо юу
Кх! [103.57.95.80] 2023-11-22 13:40:35
Эхлээд тэр б...выг украйнуудын бө...срүү нь янаглан хийж чийглэсэн байсан. Кх!
Зочин [199.247.10.69] 2023-11-21 21:30:35
buzar aluurchin hulmasnuudaas holdoj l baival yamar ch huvisgal hiisen yahavdee.
Зочин [66.181.176.188] 2023-11-21 18:45:25
Оросын тархи угаасан ийм тэнэг юм нийтлэх ямар хэрэг байнаа.
Украйны дараагийн Ерөнхийлөгч нь бүлтэрнэ. [103.57.95.80] 2023-11-21 18:10:28
Зеленскийн дараагийн тэргүүн нь Баруунд ч долигноод, Орсуудад ч долигноно. Харж л байгаарай. Учир нь дайныг нь одоо хэн ч санхүүжүүлж ЧАДАХГҮЙ, мөнгө дууссан. Дуртай, дургуй долигноно. Чухамхүү "оросуудад хайртай, дуртай байсан, даан ч муу Зеленский новширсон" гээд л ...
Кх! [103.57.95.80] 2023-11-21 18:12:59
Тэгээд хуурамч нулимс асгана. Кх!
Зочин [59.153.112.83] 2023-11-21 16:58:11
Америк болон барууны орнуудын явууллага,түүний золиос нь Украйн боллоо,хөөрхий энгийн ард иргэд их л хүнд байна даа,утсан хүүхэлдэй жүжигчин их л олон хүний амьдралаар,амь насаар тоглолоо доо
Ирган [202.55.188.120] 2023-11-21 15:05:36
Украйн гэдэг улс цаашид мөн ч хэцүү болно. Одоо ч үндсэндээ дуусч байна. Газар нутгийнхаа 30 аад хувийг алдчихсан. 2 герман, 2 Солонгосын тавилан хүлээж байж ч мэдэх юм. Том орнуудын тоглоом гэж энэ байх. Хохирогч нь украйнчууд өөрсдөө. Яаж ч бодсон нэг л олигтой зүйл болохгүй. Орос, НАТО шинэ зэвсгээ туршиж байх шинэ боломж.
зочин [66.181.191.17] 2023-11-21 14:11:50
Хамтын нөхөрлөлийн стастуттай Украйн гэж хөгжилтөй улс байсан одооч байна. Хүний нутагт довтлох үр дүнгүй хохирдогийг 300 гаруй мянган хүнээ алуулж хагас сая цэрэг эрийг тахир дутуу болгосон оросын ревизонист бодлого нотолж байна. даа. Олон Вангуудтай байх үед л Киевийн русь байсан НҮБ-ийн 200 улсаас 5 улс дэмжиж байгааг хардаа.
Зочин [122.201.19.2] 2023-11-21 14:01:48
Зөв замруугаа орох гэсэн Украины ард түмний хүсэл зорилгыг хөрш фашист оросын тусгай албад түүний гар хөл болох украин дахь бузар оросууд бусниулан үймүүлсэн билээ. Оросууд хөрш орнуудаа өөрөөс нь илүү хөгжхийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хорт хавдар лугаа үндэстэн билээ
Өөдөа шидсэн чулуу өөрийн толгойн дээр. [103.57.95.80] 2023-11-21 13:57:30
Их санаа дэвшүүлсэн боловч тэр нь хэрэгжтх ЯМАР Ч боломжгүй зүйл байсан. Харин Майданы далбаан дор ХУВЬДАА баяжсан мянга орчим украйнууд байсан. Тэр хэд нь гадаад бултчихсан, бусад украйгууд фронт дээр байлдаад, гадаадаар гуйлгачин мэт цагаачлаад, Украйндаа бөмбөгдүүлээд МУУХАЙ царайлж ба. Хохино л болж байна.
Зочин [185.193.196.1] 2023-11-21 12:44:38
Зөв. Үнэнийг бичиж.
Зочин [66.181.161.2] 2023-11-21 13:43:01
Үхсэний чинь түүхэн үнэн гэж оросууд өөрсдийн хяналтан дор дарангуйлалын дор ядуу байлгахыг эсэргүүцэн ард түмэн боссон юм
Зочин [66.181.180.120] 2023-11-21 11:57:29
Маш зөв. Хүмүүст болсон түүхэн үнэнийг ингэж бичиж ойлгуулж байх хэрэгтэй. Дандаа л барууныхны сурталчилгаа,тархи угаалт явагдаад байхад ихэнх хүмүүсийн сэтгэл маш их гонсгор байх юм. Ер нь "үнэн "бүхний орон зайг яагаад худал хуурмаг,гүжир гүтгэлэг эзлэх болчихов гэж бодоод хэвлэл мЭдээлэд итгэл сүжиг алдарч байлаа. Үргэлжлүүлэн үнэнээр ингэж бичиж байхыг хүсэе.
Зочин [122.201.19.2] 2023-11-21 14:19:53
орос үлгэртээ итгээд л үхэж далдарчдээ чи муу тархигүй орк гичийлзгэнэ
Зочин [43.242.243.12] 2023-11-21 11:28:30
Ямар азаар 2 их гүрний дунд оршивоо эсбол ану аль хэдий авчих сан байгаа
Зочин [122.201.19.2] 2023-11-21 14:20:10
эмээ уу эргүү орк минь
Зочин [222.229.227.77] 2023-11-21 11:19:31
ZUUNIIMEDEE onts.
Зочин [203.17.23.197] 2023-11-21 11:12:32
АНУ- дагасаныхаа үр дүнд Украйн сөнөж газрын зургаас арчигдахад хүрээд байна. Манай ардчилал яригчид ч энэ сургамжийг харах хэрэгтэй. АНУ- дагаж салбаганаж байж 2 хөрштэйгөө муудвал сүйрэл болно гэдгийг бодох хэрэгтэй. АНУ ын эзлэн түрэмгийлэгчид Монгол бензин, эрчим хүч өхгүй, хоол хүнсэнд ч нэмэр болохгүй. Харин Монголчуудыг талцуулж хагалан бутаргах болно.
Зочин [202.9.46.252] 2023-11-21 11:03:36
Украин гэж байгаагүй юм. ЗХУ-ын үед оршин тогтноод одоо дуусаж байна.
Зочин [66.181.179.135] 2023-11-21 10:48:34
Хөөрхий Зууны мэдээ