Катарын ГХЯ: Газын зурваст гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснийг 24 цагийн дотор зарлана

Aдмин / Гадаад мэдээ

Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс дөрвөн өдөр гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснийг 24 цагийн дотор зарлана гэж Катарын Гадаад хэргийн яам олон нийтийн X сүлжээнд мэдээлэв. Түр гал зогсоох хугацааг сунгаж магадгүй байна. “Израил, ХАМАС-ын хооронд Египет, АНУ-ын хамтран зуучилсан хүчин чармайлт амжилттай болж, хүмүүнлэгийн үүднээс гал түр зогсоох тохиролцоонд хүрснийг Катар улс зарлаж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Аравдугаар сарын 7-нд Израилын нутаг дэвсгэрээс барьцаалсан хүмүүсийг суллах тохиролцоонд хүрснийг Израил болон ХАМАС өмнө нь баталсан юм. Дөрөв хоног гал зогсоох хугацаанд эхний ээлжид 50 хүнийг суллах төлөвтэй байна. Тэдний 30 нь хүүхэд, найм нь дөнгөж нярайлсан ээжүүд, 12 нь эмэгтэйчүүд аж. Израилын тал үүний хариуд хүн амины хэргээр шоронд хоригдож буй 150 палестин хоригдлыг суллана.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-23 09:47:36

150 АЛАН ХЯДАГЧ СУЛЛАГДАХ ЮМ БАЙНА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.