АНУ Украинд 100 сая ам.долларын зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээр амлав
АНУ-ын батлан хамгаалахын сайд Украинд гэнэтийн айлчлал хийлээ. Айлчлалын зорилго Израил-Хамасын дайнаас үүдэлтэй шинэ эрсдэлүүд АНУ болон олон улсын хүч нөөцийг сорьж байгаа энэ үед Вашингтон Украин руу мөнгө, зэвсгийн урсгалаа зогсоохгүй, хэвээр хадгалж байгааг харуулахад чиглэсэн байна. АНУ нөөцөөсөө агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан их буу, сум, Хөдөлгөөнт артилерын пуужингийн систем буюу Хаймарс зэрэг 100 сая ам.долларын зэвсэг нэмэлт тусламжийг Украинд илгээхээр болсныг Пентагоны тэргүүн мэдэгдлээ.
АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин Польш улсаас Украинд галт тэргээр очсон байна. Тэрээр Украины ерөнхийлөгч болон армийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийж, АНУ-ын цэргийн нэмэлт тусламжийг зарлалаа. Украины Оросын зэвсэгт хүчнийг ялах хүчин чармайлт бол дэлхий нийтэд чухал, АНУ-ын дэмжлэг урт хугацаанд үргэлжилнэ гэдгийг Пентагоны тэргүүн онцоллоо. Энэ бол Остины хувьд Киевд хийсэн хоёр дахь айлчлал боловч түүний айлчлал хоёр өөр нөхцөл байдалд болж байна.
Түүний анхны айлчлал 2022 оны 4-р сард буюу Оросын цэрэг Украинд орсноос хоёрхон сарын дараа болсон. Тухайн үед Украин Оросын армитай ид тулалдаж, олон улс ч Украины дайнд ид анхаарч байсан. Остин ч Украиныг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийг бүрдүүлж, Украиныг ямар зэвсэг, сургалтаар дэмжих вэ, юугаар туслах вэ гэдгээ тогтмол хэлэлцдэг 50 орны бүрэлдэхүүнтэй уулздаг болсон байна.
Одоо Украины арми хоёр дахь өвлөө дайны талбарт тулалдахад АНУ болоод бусад улсын дэмжлэг нэн чухал байгаа үед Остин Украинд айлчилж, зэвсгийн нэмэлт тусламж амласанд Украины ерөнхийлөгч Зеленский талархлаа илэрхийлж, Остины айлчлал Украины хувьд маш чухал дохио, бид АНУ-ын дэмжлэгт найдаж байгаа гэж мэдэгдсэн байна. АНУ-ын сайд Ллойд Остины айлчлал Украины хөрш Польш улсад үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Их мэдэх [59.153.87.5] 2023-11-23 09:05:24
Хар хүч албин чөтгөр болсон оросын хулхийг одоо л дарж авахгүй бол хүн төрөлхтөнд гай л болно шүү
Атигар ч аргатай шүү. [103.57.95.80] 2023-11-23 00:06:48
Атигарт яасан ч их хөрөнгө мөнгө гаргаж өгдөг ч юм бэ дээ? Атийчаад яасан ч их мөнгө "шингээж" чаддаг юмб? Энэ 100 саяын хэд нь фронтод цэрэгт очих бол оо? 50 хувь нь уу? 60 хувь нь уу?
Пяздаад хариулах нь. [66.181.160.4] 2023-11-23 11:48:53
Би бичиг үсэг мэддэг болохлээр уншсан зүйлийн тухай санаа бодлоо бичиж байгаа юм. Чам шиг зүгээр уншчихаад юу ч уншаагүй юм шиг таг чиг болчихгүй. Бичиг үсэггүй мал шиг болчихгүй.
Зочин [213.134.162.176] 2023-11-23 06:01:00
unen pizda ymaa chamd usen baasnii hamaa ba aa zugeerch neg medee unshij chadahgui
Зочин [203.17.23.197] 2023-11-22 17:43:45
Мөнгөөр зодож Украйн үндэстнийг устгаж дуусгамой