Израил: Гал түр зогсоох хугацаа хойшиллоо

Aдмин / Гадаад мэдээ

Газын зурваст дайтагч талууд өнөөдрөөс эхэлж дөрвөн өдрийн турш орон нутгийн цагаар 10:00-16:00 цагийн хооронд гал түр зогсоохоор тохиролцож, хариуд нь Хамасын тал барьцааны 50 иргэнийг суллахаар хэлэлцэж тохирсон. Гэвч өнөөдрийн байдлаар гал түр зогсоох хугацааг хойшлуулж байгаагаа Израилын тал мэдэгдсэн байна.

Гал түр зогсоох хугацааг хойшлуулсан шалтгаан нь Хамасын тал Баасан гараг хүртэл барьцааны хүмүүсийг суллахгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой гэж Израилын засгийн газрын аюулгүй байдлын зөвлөх мэдэгдсэн байна. Тохиролцоо ёсоор өнөө өглөөнөөс эхэлж Хамасын тал барьцааны иргэдийг суллах ёстой байсан ч Баасан гараг хүртэл хойшилж байна гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.

Барьцааны иргэдийн ар гэрийнхэн 50 хүн биш бүх 240 гаруй хүнийг барьцаанаас сулла гэж шаардсаар байгаа юм. НҮБ-ын палестины дүрвэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагаас дөрвөн өдрийн гал түр зогсоох хугацаа Газын зурваст хүмүүнлэгийн тусламж орж ирэхэд хэтэрхий бага байна гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна. Газын зурвас руу нэвтрэхээр хүлээж байгаа тусламж ачсан машинууд Рафах боомт дээр дугаарласаар байна.

Газын зурваст хоол хүнс хангалтгүй байгаагийн улмаас хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орж, хүүхдүүдийн амь насыг үрэн таран хийж байна гэж НҮБ-ын хүүхдийн сангийн захирал анхааруулсан. Одоогийн байдлаар байлдаан үргэлжилж, Израилын батлан хамгаалах арми хуурай замын болон агаарын довтолгоогоо явуулсаар байна. Үүнтэй зэрэгцэн Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньху Хамас бүлгийг нухчин дарна гэж амлалаа. Израилын батлан хамгаалахын сайд Иоав Галлант мөн Израилын арми Хамас бүлгийн цэргийн хүчийг бага багаар сулруулсаар байгаа гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.