Улсын дугаараа скочоор дарж өөрчилсөн жолоочийн эрхийг хасч, 50 мянгаар торгожээ

Aдмин / Нийгэм

Арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим тээврийн хэрэгслийн улсын дугаарын 8 тоог 0 болгон өөрчилсөн тухай мэдээлэл гарсан. ТЦА-аас тус мэдээллийн дагуу шалгахад иргэн Э-ийн эзэмшлийн toyoto harrier маркийн тээврийн хэрэгслээ улсын дугаар нь явдаггүй учир цаасны скочоор номерыг халхалж улсын дугаарыг нь өөрчлөн замын хөдөлгөөнд оролцсон байна.

Тухайн жолооч нь 2023.11.23-ны өдөр ЗТХ-ын 14.7-р зүйлийн 13 дах хэсэг заасны дагуу хуурамч улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцсон тул 50.000 төгрөгөөр торгож 3 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

иргэн [202.21.108.34] 2023-11-25 01:56:27

бас арын нойморын гэрэл нь байхгүй машин их явж байна мөн улаан гэрэлээр дайрч гарах үзэгдэл ЦАЙЗ ... БЗД 16 хорооны зүүн хойт уулзвараар их тохиолдох юм ...Ажлаа сайн хийж байгаа юм байна аа...улам чангатгаж БҮДҮҮН яндантай онгоц шиг дуутай машинуудыг журамлаач ээ....

Зочин [202.126.89.125] 2023-11-24 21:35:29

Дор хаяж 2 жилээр ххс сдаг.

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-24 15:39:59

ИЙМ ТЭНЭГИЙН ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХАС ИЙМ ХУЛГАЙЧ ЗАНТАЙ НОВШНУУД ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.