Д.Отгонжаргал: 2023 онд үйлдвэрлэсэн, 26-аас дээш суудалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шаттай автобус авна

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд авч ирсэн ногоон автобусны тендерийг цуцалж, дахин шинээр тендер зарласан. Тодруулбал, өнгөрсөн сарын 24-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын цахим хуудаст зарласан юм. Тэгвэл өнөөдөр уг тендерийг нийтэд нээлттэй зарлаж буй билээ.

Энэ үеэр Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал шинээр худалдан авах автобусуудын техникийн үзүүлэлт, шаардлагуудын талаар танилцууллаа.

Тэрбээр " Нийтийн тээврийн үйлчилгээнд авах шаардлагатай байгаа автобусны талаар техникийн үзүүлэлтүүд дараах байдлаар батлагдсан байна.

Үйлдвэрлэсэн он: 2023 он

Жолооны хүрд: Зөв талдаа

Багтаамж, суудлын тоо: 26 ба түүнээс дээш

Зорчигчийн тоо: 50-аас дээш

Нийт зорчигчийн тоо: 80-аас дээш

Автобусны урт: 10-11 метр

Өргөн: 2.4-2.5

Өндөр: 3-3.30 метр

Эргэлтийн радиус: 12 метрээс ихгүй

Хөдөлгүүр: Дизель евро 5 босоо байрлалтай

Хөдөлгүүрийн эзлэхүүн: 8,400-аас дээш

Цилиндрийн тоо: 6-8

280-350 морины хүчтэй

Түлшний систем: Ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүж тунгаах цэвэрлэх төхөөрөмжтэй байх.

Шатахуун савны хэмжээ: 200 ба түүнээс дээш

Агааржуулалтын систем: Салхивчтай. Зуны улиралд хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байна." гэв.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-27 13:15:50

солиорооол байх юм. мөнгө хусах гдарч байвал хог у байх нь хамаагүйг сая харуулчихлаа шүү дээ. бид босож улсаа муу нэртэнгүүдээс цэвэрлэх ёстой.

Санчир [66.181.186.132] 2023-11-26 22:01:43

Энэ хүн нөгөө эмнэлгийн байр шиг 100 дахин өсгөх вий бүр хартай хартай болчихлоо

MONGOL [202.55.188.102] 2023-11-25 10:45:23

Заавал дизел түлшээр явдаг нь яадий. Үнэ санал гайгүй бол цахилгаан нь дээр бишүү.

Санчир [66.181.186.132] 2023-11-26 21:58:46

.Сайндаа ч биш бхаа хэдэн тэр бумаар авсан гэх бол доо


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.