Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзана
Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа биечлэн уулзаж, гурван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
“Манай улс уулзалтыг зүүн өмнөд нутгийн Бусан хотод ням гарагт зохион байгуулна” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Камикава Йоко Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин нар оролцох ажээ.
Гурван улсын Гадаад хэргийн сайд нар хамгийн сүүлд 2019 оны наймдугаар сард уулзсан бөгөөд түүнээс хойш гурван орны удирдагчид дээд хэмжээний уулзалт хийгээгүй юм.
Мягмар гарагт Умард Солонгос цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөөд буй энэ үед Гадаад хэргийн сайд нар мөн бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Түүнчлэн Гадаад хэргийн сайд нарын хоёр талын уулзалтууд болох ажээ. Тодруулбал, Япон-Өмнөд Солонгос, Хятад-Өмнөд Солонгосын сайдуудын уулзалт ням гаргийн өглөө болно.
Сэтгэгдэл