Дэлхийн хамгийн том мөсөн уул Антарктидаас тасрахад дөхжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том “А23а” мөсөн уул өнгөрсөн жилээс эхлэн хурдтайгаар хөвж эхэлсэн бөгөөд одоо Антарктидын бүсээс гарахад дөхжээ. Уг мөсөн уул нь 4 мянга орчим хавтгай дөрвөлжин км талбайтай, ойролцоогоор 400 м зузаантай. 1986 онд Фильхнерийн мөсөн тавцангаас тасарсны дараа эргээс холдолгүй Уэдделлийн тэнгист “хайргадаж” мөсөн арал болон хувирчээ.

ЗХУ-ын үед 1975 онд байгуулагдсан судалгааны станц энэ мөсөн уулан дээр ажиллаж байсан нь “А23а” Антарктидаас тасрах гэж хэр удсаныг харуулж байна. Мөсөн уул тасарсны дараа Москва 1987 онд "Дружная 1" судалгааны баазаа татан буулгаж тоног төхөөрөмжүүдээ нүүлгэн шилжүүлж байв.

Тэгэхээр яагаад 40 жилийн дараа A23a одоо хөвж байна вэ?

Их Британийн Антарктидын судалгааны төвийн шинжээч, доктор Эндрю Флеминг хэлэхдээ "1986 оноос хойш мөсөн уулын тавцангийн хэмжээ (масс) аажмаар багасаж, хөнгөн болсон тул хөвж эхэлсэн. Ийм хөдөлгөөн анх 2020 онд ажиглагдсан" гэлээ.

Салхи ба далайн урсгалын нөлөөгөөр сүүлийн саруудад “A23a” хурдтайгаар хөвж одоо Антарктидын хойгийн хойд үзүүрийг дайран өнгөрч байна.

Д.ОДОН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.5] 2023-11-27 23:09:28

Ингээд өнгөр ч даэ

Зочин [178.115.48.42] 2023-11-26 04:02:05

Hvn turluhtun uursudiiguu bvteej mun vgvi hiij bndoo

Ганаа [43.242.243.111] 2023-11-24 17:35:37

Туйлийн Далайн гүнийн харалдаа дэлхийн цөм магма гийн нөлөөгөөр туйлуудын мөс хурдцтай хайлж байгаа гэдэг.тэр их мөсөн дор хөлддөгүй нуурууд үүссэн байдаг гэсэн. ялангуяа Антрактидийн ойролцоо Марианы хонхор орчимд 5км нимгэн байна гээ биз дэ.тэр халуун магмын нөлөөгөөр мөсөн уулууд хайлж байна гэдэг.бас дэлхийн тэнхлэг 18 градус хазгай байсан нь одоо 23 градус болсон гэдэг.дэлхий өөрөө мөнхийн эргэж байдаг шиг дэлхийн цөм тэр халуун улайдмал хайлмаг ч бас эргэж байдаг байснаа больж зогссон байснаа одоо бүр эсэргээрээ эргэдэг болсон гэдэг.гадаад нөлөө мэдээж Озоны давхрага цоорсон гэхдээ энэ бол нөлөө бага гэсэн .хамгийн аюултай нь дотоод цөм дэлхийн гадрагтаа ойртсоноос аюул үүсээд байна гэдэг

Зочин [66.181.176.131] 2023-11-26 11:34:33

Bult shaah yumaa

Зочин [202.9.46.63] 2023-11-24 16:17:56

Хойд туйлын мөс антрактидийн мөс бүхэлдээ хайлвал далайн усны түвшин огцом нэмэгдэж дэлхийн олон хотууд усанд живж, дэлхийн дулаарал улам нэмэгдэж зарим газар нутагт гал түймэр гарч зарим газар нутагт ган гачиг нүүрлэж зарим газар нутагт усархаг бороо орж үер буух болно.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.