Эрмитажаас Монголын олдворуудыг буцаан авах талаар хэлэлцлээ
Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин Санкт-Петербург хотноо ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоватай уулзах үеэрээ Эрмитажид хадгалагдаж буй, Зөвлөлтийн археологичдын олж илрүүлсэн Монголын түүхийн олдворуудыг буцаан шилжүүлэх боломжийг хэлэлцжээ. Энэ тухай Оросын Соёлын яамны хэвлэлийн алба мэдээллээ.
Тодруулбал, 1924-1925 онд Ноён уулын булшнаас Зөвлөлтийн археологич Петр Козловоор ахлуулсан судалгааны багийн олсон түүхийн олдворуудыг буцаан өгөх асуудлыг хэлэлцжээ.
Оросын Соёлын яамнаас мэдээлснээр, “Монгол Улсын соёлын өв” төрийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд буй тус улсын түүх, соёлын өвийн дурсгалын хуулбарыг эрж хайх ажил үргэлжилж байгаа ажээ. Энэ хөтөлбөрт Орос улсын музейнүүдэд хадгалагдаж буй Монголын түүхийн олон олдвор, баримт бичгүүд онцгой байр суурь эзэлж байгаа юм. “Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Соёлын сайд нар Эрмитажид хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг эх нутагт нь буцаан авчрах, Монголын музейд дэлгэн үзүүлэх, хадгалагдан үлдсэн үзмэрүүдийн хуулбарыг хүлээж авах талаар ярилцлаа” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.
Зөвлөлтийн эрдэмтэн Петр Козловын ахалсан экспедиц 1924-1925 онд Монголын хойд хэсэгт орших Ноён ууланд хиргисүүрийн малтлага хийсэн нь XX зууны эхний хагасын үед хамаарах археологийн хамгийн чухал олдворуудын нэгд тооцогддог. ЗХУ-ын эрдэмтэд хээрийн судалгааны явцад Хүннүгийн үеийн хэдэн мянган ширхэг хосгүй олдворыг илрүүлжээ. Эдгээр олдворын ихэнх нь Эрмитаж музейн Дорно дахины сан хөмрөгт, зарим хэсэг нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.192] 2023-11-27 12:40:59
Одоохондоо Орост хадгалагдаж байг эххувиар нь авч ирвэл Чинбат охинтойгоо нийлээд зарж орхино шүү найдвартай газраа түр зуур байж л байг. Мөнгөний хагасыг нь Чинбат хусаад хагасыг нь МаН СОНГУУЛЬДАА зарчихна шүү
Зочин [103.212.119.37] 2023-11-26 21:48:06
соёлын яам сайдууд ямар булай итгэлгүй хүмүс билээ дээ. хэдпэн уран зураг алга болж хуулсан нь тавьсан байсан гээ биз дээ. энэ маягаар хужаа руу зарагдаад түүхэн булай болж түүхээ хужаад алдах аюултай.
зочин [66.181.187.130] 2023-11-26 20:35:44
Орос салаавч өгнө
Бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. [66.181.190.119] 2023-11-26 19:46:57
Монгол нь Орос, Хятадын музей шиг музей, түүхийн архив шиг архивтэй болж байгаад ТҮҮХЭН ЗҮЙЛЭЭ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол зовж олсон зүйлээ хулгайд алдаад, ориг зүйлээ хуурамч зүйлээр солиулаад дуусна шүү. Чойжил ламын мүзейн хашааг харахад л ойлгомжтой байдаг ш дээ.
Зочин [82.144.201.2] 2023-11-26 14:59:42
Том гүрнүүд ийм дээрлэхүү зантай шүү дээ, тухайлбал, үлэг гүрвэлийн асуудал, АНУ үзэсгэлэндээ түр зуур ашиглаад эргүүлж өгөх юм болоод бсан, яалаадаа, эргүүлж авах гэж бөөн юм болоо биз дээ. Одоо энэ Хүрэлсүх франц улсын ерөнхийлөгчид юу амлаж найр тавьж Чингисийн музейнээс ямар зүйлс өгсөнөө одоо хүртэл ард түмэндээ мэдээлэхгүй л бн...
Юун хуулбар вээ. [66.181.179.35] 2023-11-26 11:47:58
Юун хуулбар вээ. Бага шиг тоглоорой доо . Тэгж ч наргихгүй шүү .
зочин [103.57.94.156] 2023-11-26 10:33:16
Гандан хийдээс авсан том бурханаа өгөхгүй болов уу. Хуулбаруд л ирэх байхаа даа. Ах орос минь шинэ орос болсон доо
Зочин [103.212.119.37] 2023-11-26 21:46:54
хайлуулаад сум хийгээд германд хаяад дууссан.:
зочин [96.241.157.135] 2023-11-26 02:46:25
Манайхан эндээ авч ирээд Хятадад аваачиж хуулбарыг нь хийлгэж музейдээ тавиад эх олдворыг нь гадагш зарна даа. Олж илрүүлсэн хүмүүс нь орос, хадгалсаар өдий хүргэсэн нь оросууд, Монголын түүхийн хэсэг гэдгийг нь нотлосон эрдэмтэд нь оросууд. Ганц Монголын гэлтгүй дэлхийн түүхийн олон олдворыг хадгалж, хамгаалж, нийтэд хүртээл болгосоор ирсэн Ленинградад ядаж 50, 100 жил хадгалуулж одоогийн шуналтан хулгайч, луйварчдын үе дууссаны дараа олдворуудыг авахаар хэлэлцэж тохироод баталгаажуулах нь чухаг болов уу даа.
Зочин [171.125.3.226] 2023-11-26 14:41:36
ter unen
Зочин, [66.181.161.136] 2023-11-26 12:22:52
Маш зөв. Миний хэлэх гэж бодсоныг бүгдийг нь хэлсэн байна. Өнөө үеийн эд нар бол Монголын түүхийг устгах л үүрэг гүйцэтгэж чадна. Түүнээс биш илрүүлж тодруулж чадахгүй. Өнгө мөнгө, хоосон нэр төр хөөцөлдсөн, ёс суртахуун, мэдлэг чадвар, үзэл санааны чиг баримжаагүй, неолибарал мэдэмхийрэгчидын цаг үеийнхэн шүү. Хэрэв юм бол Эхлээд урд байгаа Их Монголын ба түүнээс урьдах болон бусад цаг үеийн түүхэн баримтуудаа олоод, илрүүлээд, цуглуулаад, бүртгээд танилцуулаад орхиоч. Тэгвэл үйл ажил, ам хэл, яриа хэлэлцээр чинь үнэмшилтэй байх болно гэж өнөөгийн соёлын яам тамгынханд САНУУЛЖ байна.
Toli [195.123.31.122] 2023-11-26 05:28:42
Jag zöw
Зочин [202.126.90.70] 2023-11-25 21:51:09
Оросоос аваад хятад өгвөл өв түүхгүй хятадын нэг муж улс болвол яана .орос улсад байсан нь дээр байх ядаж монгол улс гэдэг бол тусгаар улс мөн гэж нотолдог зүйл юм даа .
Зочин [171.125.3.226] 2023-11-26 15:31:33
yag,zov
Зочин [66.181.161.136] 2023-11-26 12:49:26
Зөв.
Зочин [66.181.178.18] 2023-11-25 19:08:49
Дээрэмчин оросууд эх загварыг өглөө юу .
Манайх жинхэнээ авъя гэхэд нөгөө тал хуулбарыг өгөхөөр санал гаргаж, хүнээс юмыг аваад хуулбарлаж өг [103.212.116.170] 2023-11-25 18:40:11
Манайхаас ориг эхийг авч авсанаа буцааж авъя гэсэн чинь хуулбарыг өгнө, хаха, аргагүй л хулгайч орос мөндөө,
Зочин [202.9.46.123] 2023-11-25 16:28:00
Heleltseeriin ur dun ni baihgui bga ymu