Армени, Саудын Араб улсууд дипломат харилцаа тогтоов

Aдмин / Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Армени Улс болон Саудын Арабын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ. Энэ тухай Арменийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд Арменийн Элчин сайд Карен Григорян, Саудын Арабын Элчин сайд Султан бин Абдулла Аль-Ангар нар Абу-Даби хотноо гарын үсэг зуржээ.

2021 оны 10 дугаар сарын сүүлчээр тухайн үеийн Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян түүхэндээ анх удаа Саудын Арабад айлчилсан билээ. Армени улс тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш тус улсын албан ёсны төлөөлөгч Саудын Арабад айлчилж байгаагүй юм. Саудын Арабын эрх баригчид Карабахын мөргөлдөөнд Азербайжаны байр суурийг дэмжсэний улмаас Ереван тус улстай дипломат харилцаа тогтоогоогүй байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.