Канад-АНУ-ын хил дээр болсон дэлбэрэлтийн талаар Ж.Трюдо тайлбар хийв
Канадын эрх баригчид АНУ-ын хил дээр болсон дэлбэрэлтийн талаарх мэдээллийг цуглуулж, Америкийн түншүүдтэйгээ холбоо тогтоож байна. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэнийг РИА Новости мэдээлэв. "Бид мэдээлэл цуглуулж, АНУ-тай ярилцахыг хичээж байна" гэж улстөрч энэ сарын 24-нд тэмдэглэсэн байна.
Ж.Трюдогийн хэлснээр, Канадын эрх баригчид одоогоор "Хэрэг гарсны дараа хилийн бүх цэгт аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах" асуудлыг хэлэлцэж байна.
АНУ, Канадын хоорондох Ниагара хүрхрээний гүүрэн дээр машин дэлбэрсэн тухай өмнө нь Fox News мэдээлж байсан. Хэрэг гарсны дараа Ниагара хүрхрээ дээрх гүүрийг хаажээ. Мөрдөн байцаалтын ажиллагааг Холбооны мөрдөх товчоо орон нутгийн болон холбооны хууль сахиулах байгууллагуудтай хамтран зохицуулж байна.
Канадын эрх баригчид энэ байдлыг "маш ноцтой" гэж нэрлээд байгаа ч ослын шалтгааны талаар яаран дүгнэх хэрэггүй гэж хүмүүсийг уриалж байна.
Сэтгэгдэл
Зочин [118.79.106.121] 2023-11-28 08:29:34
erh choloonii oron geed zarim neg n yu durtaigaa hiideg bh daa
маргад [103.79.157.15] 2023-11-27 17:44:19
муухай