Болгар улсын 4 хотод онц байдал зарлаад байна

Aдмин / Гадаад мэдээ

Хар тэнгис орчмын улс орнуудад буюу Турк, Болгар, Румын, Украин, Орос, Крымын хойг зэрэг улсад цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулжээ.

Тодруулбал, энэ сарын 26-ны өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас Болгар улсын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож, хот хоорондын зам, даваа цасанд боогдож, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож, эрчим хүчний гэмтэл учирчээ.

Мөн тус улсад зам тээврийн ослоор хоёр иргэн амь насаа алдаж, 36 иргэн хүнд гэмтэж бэртсэн байна.

Өнгөрсөн ням гарагт Украины Одесса хотын дулааны цахилгаан станцын 110 метрийн өндөр яндан их хэмжээний цасан шуурганы улмаас эвдэрч, 150.000 айл, өрх тог цахилгаан, дулаангүй болсон байна.

Нийт сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан бөгөөд байгалийн аюулт үзэгдэл дээрх улс орнуудад өнөөдрийн байдлаар нөхцөл байдал илүү хүндрэх төлөвтэй байна гэж Болгар Улсын Ерөнхий сайд Николай Денков мэдээлжээ.

Болгар улсын нийт 4 хот цасан шуургатай холбогдуулан онц байдал зарлаад байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

лалар [59.153.113.58] 2023-11-29 10:53:20

пизда минь


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.