Бээжингийн "Universal Studio" руу хосоороо аялах тохирлын эзэд батламжаа гардан авлаа

Aдмин / Эдийн засаг

Бээжингийн "Universal Studio" руу хосоороо аялах урамшуулалт аяны эзэд өчигдөр ХААН Банк цамхагт батламжаа гардаж авлаа.

ХААН Банкнаас ЮнионПэй карттай харилцагчдынхаа дунд зарласан энэхүү аяны хугацаанд буюу 2023.10.15-2023.11.14-ний хооронд:

⦁ Гадаадад аль ч ПОС дээр картаа уншуулсан;
⦁ PASS аппликэйшнд холбосон ЮнионПэй картаараа гадаадад төлбөр тооцоо хийсэн;
⦁ Олон улсын онлайн худалдааны сайтуудаас онлайн худалдан авалт хийсэн 150 мянган төгрөг тутамд нэг тохирлын эрх олгож байсан билээ.

Ийнхүү тохирлын эрхтэй харилцагчид дундаас хоёр хүнийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.
Тохирлын азтан болсон харилцагч А.Мөнхтуяа “Азтан болсондоо маш их баяртай байна. Гадаадын сайтаас онлайн худалдан авалт хийгээд тохирлын эрхтэй болж, энэхүү аянд оролцсон. Удахгүй гэр бүлийн хүний хамт аялахаар төлөвлөж байна. ХААН Банкны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Бээжин хотын Universal Studio руу хосоороо аялах эрхийн эзэн болсон харилцагчдадаа халуун баяр хүргэж, дурсамж дүүрэн аялахыг хүсэн ерөөе.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.