Нүүрсний сонсгол ирэх долоо хоногт эхэлнэ
Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ. Тодруулбал, Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.
УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо байгуулагдсан.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон.
Сэтгэгдэл
хүннү [103.254.123.190] 2023-12-02 21:08:29
20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч энэ хулгайд оролцсон гэсэн. Тэр хэн бэ? Түүнийг дуудах уу?