Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Aдмин / Улстөр

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Дубай экспо төвийн задгай асарт хүрэлцэн ирэхэд АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр болж буй дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1,5 хэмд тогтоон барихад хүлээсэн үүрэг амлалтаа ахиулан тодорхойлох, уур амьсгалын асуудлаарх яриа хэлэлцээнд бүх талын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах хүч чармайлтыг нэгтгэхийг зорьж байна.

СОР28 бага хурлыг даргалагч Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар цогц үнэлгээ хийх зэрэг асуудлыг чухалчлан үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба


Сэтгэгдэл

Зочин [124.158.90.3] 2023-12-02 09:41:53

HUN HOG

James [172.58.181.226] 2023-12-02 09:24:30

Хууль бусаар төрийн эрх авчаад энэ томчуудаас ичдэггүй хүүр юм уу? Хийсэн ажилгүй бидний татварын мөнгөөр дэлхийд тэнүүчлээд явдаг ёстой нэг хүүрэнсүг юмаа чёрт Заяа нь хаясан азгүй ард түмэн улс орон бэ яасан

зочин [66.181.160.13] 2023-12-02 09:05:51

Иргэдээ МSС н ахагдал нүүрсээр шахмал хи хордуулчихаад өөрөө төтварын мөнгөөр шоудаад явдаг хулгайчаа ичээч

Зочин [118.79.165.167] 2023-12-01 21:19:23

Saikhan zaluu shuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.