Ким Ё Жон: БНАСАУ хиймэл дагуул, өөр бусад зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлэх болно
Умард Солонгосын хөөргөсөн тагнуулын хиймэл дагуул АНУ-ын зарим цэргийн баазын дүрсийг буулган авч илгээсэн талаар Умардын төв хэвлэлд мэдээлсэн байна. Лхагва гарагийн өглөө хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг Умардын удирдагч Ким Жон Ун хүлээж авсан гэж Солонгосын эрх баригч намын төв хэвлэл “Родон синмун” сонинд мэдээлсэн юм. Үүнээс гадна Умардын удирдагчийн эмэгтэй дүү, эрх нөлөө бүхий албан тушаалтан Ким Ё Жон АНУ-ын дипломат яриа хэлэлцээнд эргэн орох уриалгыг няцаасан талаар өрнөдийн хэвлэлүүд мөн мэдээллээ.
Умард Солонгосын Агаар сансрын удирдах газрын Пхеньян дахь Хяналтын ерөнхий төвөөс гаргаж өгсөн зургууд дунд Японы баруун өмнөд талын Окинава арал дээрх АНУ-ын “Кадена” агаарын цэргийн бааз, Калифорни дахь Сан-Диегогийн тэнгисийн цэргийн бааз, Египетийн Суэцийн сувгийн гэхчлэн зураг дүрсүүд байгаа талаар “Родон синмун” сонинд мэдээлжээ.
Пхеньяны өнгөрсөн долоо хоногт хөөргөсөн гэж нотолж байгаа тагнуулын хиймэл дагуул баасан гарагаас албан ёсоор даалгавартаа орно гэдгийг Умард Солонгос өмнө нь зарлаж байсан.
Энэ зуур Умардтай холбоотой улс орнууд эдгээр мэдэгдлүүдийг анхааралтай шинжилж байна. Пхеньян харин хиймэл дагуулаас авсан гэх гэрэл зургуудаа одоогоор ил тавьж нийтлээгүй байгаа юм. Үүний зэрэгцээ Умард Солонгосын удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон даваа гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн онц хуралдаанд холбогдуулж мэдэгдэл гаргасан байна.
Умардаас хөөргөсөн хиймэл дагуулын асуудлаар болсон энэ хуралдаан дээр НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас Гринфильд Пхеньяны дээрх үйлдлийг ойр хөрш орнууддаа аюул заналхийлж байгаа “бодлогогүй, хууль бус” алхам гэж дүгнэсэн.
Мөн үүний зэрэгцээ тэрбээр ямарваа нөхцөл болзол тавилгүй, “сэдэв болоод цаг хугацаагаа” Умардын тал сонгон товлож яриа хэлэлцээнд эргэн орох АНУ-ын уриалгыг давтжээ.
Харин Умардын удирдагчийн дүү Ким Ё Жон энэ уриалгыг нь няцааж, тусгаар улсын бүрэн эрхт байдал бол ярьж хэлэлцдэг зүйл биш, АНУ-тай энэ зорилгоор хэзээ ч хэлэлцээний ширээнд суухгүй гэж мэдэгджээ. Мөн Пхеньян хойшид ч НҮБ-ын гишүүн бүх улсын адилаар тусгаар бүрэн эрхт байдалд нь хамаатай тагнуулын хиймэл дагуул болон бусад зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэлд цохон дурдсан байна.
Сэтгэгдэл
Хөсрийн шээс д. [202.126.89.47] 2023-12-04 01:27:35
Би шаадаг болохоороо санаа зовоод
Зз [66.181.161.211] 2023-12-03 19:18:29
Анусыг битгий хуц гэдэг хоёр улс байна аа
Зочин [45.117.32.4] 2023-12-03 16:57:21
Дэлхийд хавчигдаад байгааг ард түмэн мэдэж байгаа.Монголд барилга барьж байгаа хэдийн хөөгөөд явуулчихсан.
Зочин [103.57.95.95] 2023-12-03 09:46:45
Нөхөртэй, 2 хүүхэдтэй
Зочин [202.21.107.49] 2023-12-02 14:13:10
Ким Ё Жон гэх эмэгтэй нөхөр ч үгүй хүүхэд ч үгүй өрөвдөлтэй байдалд байсаар байгаад хөгширлөө. Ахын охин эрх мэдэлтэй болбол энэ эмэгтэй бүр хэцүү амьдралтай болох байхдаа.
Зочин [103.57.92.222] 2023-12-03 20:04:47
Үлмэдэхийн найз
Зочин [124.158.70.168] 2023-12-02 20:37:09
чамд ямар хамаа байнаа хөсрий шээсээ