Украины гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын дипломат төлөөлөгчид Украины гишүүнчлэлийн асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх саналыг мягмар гаргаас хэлэлцэж эхэлнэ гэж Reuters агентлаг холбогдох албаныхан болон дипломатчдыг эш татан мэдээлжээ.

Энэхүү уулзалт нь Украин, Молдова, Гүрж, Босни-Херцеговин болон бусад улсыг ЕХ-нд элсүүлэх боломжийн талаар гишүүн орнуудын удирдагчид хэлэлцэхээр төлөвлөж буй Европын Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Уг хуралдаан 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болно.

Мягмар гарагт гишүүнчлэлийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд хэлэлцүүлгийн дараа уг баримт бичигт өөрчлөлт оруулах төлөвтэй байна гэж дипломатчид болон албаны хүмүүс мэдээлсэн байна.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин. [202.126.90.8] 2023-12-08 02:18:21

Оросууд ,өөрийн орныг нь устгах зорилготой ,хамгийн аюултай харгис хүч болох нацистүүдтэй хэзээ ч зэрэгцэн оршихгүй Тусгай ажиллагааны гол зорилго бол Украины талаас ирэх аюулыг устгах явдал гэдгээ нийтэд зарласан.Өөрөөр хэлбэл, Украины нацистүүдийг устгах,төвийг сахисан орон болгох,цэрэг зэвсэглэлийн хэмжээг хязгаарлах.Энэ зорилго ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй баах. Украин баруунд элсвэл байдал бүр аюултай болно.НАТО оросын хооронд дайн болж өргөжнө.Дэлхий сүйрэх аюулд орно гэж л ихэнх мэрэгжилтнүүд дүгнэж байна.Энэ нь хэнд ч тодорхой болж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.