АНУ-ын Элчин сайд асныг тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-аас Боливи улсад Элчин сайдаар сууж байсан Мануэл Рочаг 1981 оноос хойш Кубын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Өдгөө 73 настай М.Рочаг өнгөрсөн баасан гарагт Майами муж улсад баривчилж, хууль бус гадаадын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн, хуурамч паспорт ашигласан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгасан байна.

АНУ-ын прокуроруудын нэхэмжлэлд дурдсанаар, М.Роча нь Кубын тагнуулын ажилтнуудтай уулзаж, АНУ-ын засгийн газрын ажилтнуудад өөрийн хийсэн аяллын талаар худал мэдээлэл өгч, Кубын талд "нууц ажиллагаа" явуулж байсан гэж мэдэгджээ.

АНУ-ын хуулийн дагуу гадаадын тагнуулын байгууллагуудад ажиллаж буй хүмүүсийг Хууль зүйн яаманд бүртгүүлэхийг шаарддаг.

Колумби улсад төрсөн, АНУ-ын иргэншилтэй М.Роча нь АНУ-ын Төрийн департаментад хэд хэдэн албан тушаал хашиж байсан нь засгийн газрын нууц мэдээллийг олж авах боломжийг олгосон гэж прокурорууд мэдэгджээ.

М.Роча 1981 онд анх Төрийн департаментад ажилд оржээ. Тэрбээр 2000-2002 онд Боливи улсад Элчин сайдаар сууж байсан байна. М.Роча даваа гарагт шүүх хуралдаанд оролцох ёстой бөгөөд өмгөөлөгчтэй эсэх нь тодорхойгүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.