М.Цукерберг сүүлийн хоёр жилд анх удаа Meta-гийн хувьцааг худалджээ

Aдмин / Гадаад мэдээ

Meta компанийн тэргүүн Марк Цукерберг сүүлийн хоёр жилд анх удаа компанийнхаа хувьцааг зарсан тухай Bloomberg агентлаг үнэт цаас, биржийн хорооны баримт бичгийг эш татан мэдээлжээ.

Тодруулбал, 182 сая ам.доллартой тэнцэх үнийн дүнтэй 682 мянган ширхэг хувьцаа худалдсан байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, тэрбээр Meta-гийн хувьцааны ханш өсөхтэй зэрэгцэн хувьцаагаа арилжжээ. Он гарснаас хойш 11 дүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд Meta-гийн хувьцаа 172 хувиар өсөж, Nvidia-гаас бусад АНУ-ын технологийн бүхий л компаниудынхыг давж, 2021 оны түүхэн дээд үзүүлэлт рүү дөхсөн юм.

Үнэт цаас худалдсанаар М.Цукерберг венчур хөрөнгө оруулалт, бусад компанид оруулсан хөрөнгө оруулалт, мөн шинжлэх ухааны судалгаанаас олох орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Тэрбээр 2012 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй байсан 2022 оныг эс тооцвол хувьцаагаа тогтмол зарж байсан юм.

Bloomberg Billionaires Index-ийн мэдээллээр, М.Цукерберг одоогоор Meta-гийн хувьцааны 13 хувийг (177.7 орчим тэрбум доллар) эзэмшиж байна. Тэрбээр энэ оны тавдугаар сард манай гаргийн хамгийн баян хүн болж байсан бөгөөд тухайн үед түүний хөрөнгө 44 тэрбум доллароор нэмэгдэж, 89.9 тэрбум долларт хүрч байв.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.70] 2023-12-05 17:45:20

Фейсбүүк нэртэйгээр хэвээр байгаа юм. АНУ-д амьдардаг монголчууд Монголоос АНУ-ын мэдээний сайтууд руу хандалт хийхэд шууд хуурамч мэдээг Монгол руу явуулдаг юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.