АТГ: Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэнд эзэмшүүлсэн хэрэгт 11 этгээдийг шалгаж байна

Aдмин / Хууль

Өмнөговьд олгогдсон газрын асуудлаар АТГ-аас мэдээлэл өгөв.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тус хэрэгт 11 этгээдийн шалгаж байгаа.

Ханбогд сумын Засаг дарга асан Э, иргэдийн хурлын төлөөлөгч Б нарт хэрэг бүртгэл үүсгэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын шатанд явж байна.

Монгол Улсын газрын тухай хуульд: Тухайн аймаг, сумын Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийн зөвшөөрөл өгөхдөө дуудлага худалдааны зарчмыг баримтална гэж заасан байдаг.

Энэхүү хуулийн заалтыг зөрчин өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн Ханбогд сумын Засаг дарга асан Э нь

“Фүжибит” компанид Өмнөговь аймгийн Цагаан хадад 13,6 га газар

И Си трансфорт компанид 14,5 га газар

2020 оны арваннэгдүгээр сард “Баторших Баян” компанид 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх хэргийг шалгаж байна" гэв.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.113.88] 2023-12-11 00:20:15

Ямар аймшиггүйгээр газар нутгаа зарж суудаг бузрууд вэ???

Зочин [66.181.179.110] 2023-12-09 11:45:16

ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ ЯМАР МУНДАГ ХҮМҮҮС БАЙСАН ЮМ БЭ БИШРЭЭД Ч БАРАХГҮЙ НЬ. ХАРЧИН ХОРЧИН УДМЫН ХҮМҮҮС ГЭЖ МАХ ӨГСӨН Ч МАНАЙШДАГГҮЙ ӨӨХ ӨГСӨН Ч ӨӨРИЙМСДӨГГҮЙ УГ НЬ ХАР УДАМ НЬ ХАР ДОТОР НЬ ХАР, ХАРЫН ХАР ХҮМҮҮС ГЭЖ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ БАЙЖ БИЛЭЭ ЯМАР ҮНЭН ҮГ БАЙЖ ВЭ. ЕР НЬ ХАРЧИН ХОРЧИН ГЭЖ УДАМТАЙ ХҮМҮҮС ДӨМННӨГОВИЙНХОН, ДУНДГОВИЙН ЗАРИМ СУМ ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН ШҮҮ БУРХАН МИНЬ

Зочин [66.181.179.110] 2023-12-09 11:36:50

ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ЗАРСАН ХУЛГАЙЧУУДЫГ ХУЙГААР НЬ ТОЛГОЙГИЙ НЬ АВ. БИД ӨВӨГ ДЭЭДЭС ЭНЭ ГАЗАР НУТГИЙГ ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨ Ө ХАЛУУН АМИА ӨГЧ БҮЛЭЭН ЦУСАА УРСАГСАН ЮМ ТИЙМ БОЛОХООР ХЭЗЭЭ Ч ЭНЭ МУУ САЙН УРВАГЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ НЭН ДАРУЙ ГЭР БҮЛ АХ ДҮҮГЭЭР НЬ ХҮЙС ТЭМТЭР ТӨР МИНЬ ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Иргэн [202.55.188.42] 2023-12-09 10:50:41

Энэ хэрэг сумын даргын мэдлээс хамаагүй дээгүүр байхаа.Улс төрийн томчуудын эрх мэдэл оролцоо хулгай луйвар л байгаадаа. МАН, АН-ын луйварчид ороо биз.

Иргэн [202.9.40.7] 2023-12-09 06:52:56

Ганц сумын засаг дарга мэдээд л газар олгодоггүй л блгүй гар хөлийн үсэг зурхаас эхлээд хам хэрэгтнүүд . Өгөхөөс нь өмнө шалгах ёстойму өгчөөд арааснь хөөцөлдөхийму . Хачин ч юм байхымаа . Зүүн 4д хүний мөргүй болно гэж үнэн юм бна . Газраа зарж идээд эцэст нь хөөгдөж амьдрана л гэсэн үг дэ хөөрхийс.

Зочин [66.181.191.28] 2023-12-09 01:16:26

Газрыг хуульчилж болдоггүй

Ardhvv [138.88.250.5] 2023-12-08 23:48:35

hanbogdchuud zasag darga chin gazar nutgiig chin zaraad baihad duugvi suudag yasan archaagvi hvn ard be ene hanbogd-sumand 40-n gazar zarsan gej medeelj bsan shv sain shalgaad hvchingvi bolgo hujaa nart bol negch gazar ezemshvvleh;bas ashigluulah geree hiij bolohgvi

Зочин [166.198.251.81] 2023-12-08 23:19:53

Тиймээ, 100 жилийн өмнө хэрэглэж байсан оросын дотоод яамныхны нэр албан тушаал, аягүй муухай сонсогдог юмштээ

Иргэн [202.55.188.42] 2023-12-09 10:52:27

Англи нэршил нь ч адилханшдээ.ккк

Зочин [166.198.251.81] 2023-12-08 23:16:22

Энэ комиссар гэдэг албан тушаалын нэрийг болимоор юм


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.