Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв
Оросын Холбооны Улсын Холбооны зөвлөлөөс Пүрэв гарагт ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 15-17-ны хооронд болж өнгөрнө гэдгийг баталсан. Сонгуулийн тов зарлагдсаны дараа Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ, тав дахь удаагаа Ерөнхийлөгч болж, бүрэн эрхийн хугацаа нь үргэлжлэх нь баттай гэж олон улсад өндөр хүлээлт үүсээд байсан юм.
Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа талаараа Украины дайнд оролцcон байлдагчдад шагнал, цол тэмдэг гардуулах ёслолын ажиллагааны үеэр цэргүүдэд хандаж, мөн олон нийтэд хандаж мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар Владимир Путинтай өрсөлдөх хүн тодорхой болоогүй байгаа. Хэн ч өрсөлдсөн бай Владимир Путин ялах нь тодорхой гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Одоо 71 настай Владимир Путин дахин Ерөнхийлөгч болбол 2030 онд 77 нас хүртлээ Ерөнхийлөгчийн албыг хашиж, Оросын түүхэнд Сталинаас хойш хамгийн урт удаан хугацаанд төрийн эрх барьсан удирдагчийн байр сууриа хадгалж үлдэнэ.
Тэрбээр анх 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болж, 2008 он хүртэл төрийн эрхэнд суусан юм.
Дараа нь 2008-2012 оны хооронд ОХУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад 2012 дахин Ерөнхийлөгчөөр сонгогдож, өдгөөг хүртэл бүрэн эрхийн хугацаа нь үргэлжилсээр байна.
Владимир Путин 2020 онд Оросын үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн нэг удаагийн хугацааг зургаан жил болгон сунгасан. Мөн нэмэлт өөрчлөлтийн дагуу өмнө эдэлсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа түдгэлзүүлж, дахин хоёр ч удаа сонгогдох эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, Владимир Путин ирэх жилийн сонгуульд ялалт байгуулаад, түүний дараа 2030 оны сонгуульд дахин өрсөлдөх боломжтой, үндсэндээ 2036 он хүртэл төрийн эрхэнд суух бүрэн боломжтой гэсэн үг юм.
ОХУ-д Владимир Путины эсрэг сөрөг хүчин ихээхэн суларсан, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхэлдээ шахуу Кремлийн мэдэлд очсон байгаа энэ цаг үед Владимир Путин Ерөнхийлөгч болоход саад тотгор үгүй гэж Их Британийн "Би Би Си" агентлаг мэдээлж байна.
Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч мөн Владимир Путины засаглалыг үргэлжлээсэй гэж хүсэж байгаа “гайхмаар” олон хүн байгаа гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Zochin [202.126.89.250] 2023-12-11 11:29:07
Putin 2000 onoos hoish ulsaa udirdsan yum shig udirdaj oligarhi turiin hulgaichuudaa archij chadsan gaviyatai hundee ORT undesnii televiziig ni hurtel turiin hulgaich Berozovskii huvichlaad avsan baisan shu de hamgiin naad jishee ni.Getel manai turiin hulgaichuud yaj bn zohion baiguulttai ard tumnee doromjilj ulsaa tsulumsuur l bn.Hurelsuhiig garch irj tsergiin Hun bn da turiin hulgaich naraa ginjleh baih gesen yu ch duugarch yu ch hiisengui Yun Putinii daitai yerunhiilugch chigchii huruund ni ch hursengui
ЗОЧИН [202.126.89.136] 2023-12-11 09:39:15
ОРОС БАЙЛДАЖ ХҮЧ НЬ СУЛАРЧ БАЙВАЛ МАНАЙД Л АШИГТАЙ ИТГЭЛТ БАЯН ШИГ ТЭР ГҮРНИЙ СУЛ ТАЛ ЗАЙГ НЬ АШИГЛААД ГУЛГУУЛААД БАЙДАГ ХЭРГЭЭ ХӨ
Зочин [66.181.181.170] 2023-12-10 19:06:43
Заа ашгүй агуу Путин ахиад барууныг хэдэн жил өмдөнд авхуулах нь.
Zochin [202.126.89.250] 2023-12-11 11:19:40
Harin tiim ene aguu Hun dahin songogdoh uchirtai ih guren Mandan badrag
Огцом тэнэгтэж болохгүй. [103.57.93.133] 2023-12-10 20:46:52
Яаж хэцүүдэх юм бэ? Монголчууд өөрсдөа огцой тэнэгтэхгүй бол ЗХУ-аас тусламж орж ирж байсан, 1990 оноос Хятадын бизнес орж ирж л байна, ухаантай байвал Оросоос ч бүх зүйлийн дэмжлэг авна. Огцом л балайрч болдоггүй юм шүү.
Чингис [103.140.10.208] 2023-12-10 19:59:38
Чиний агуу халзан Путин дахин гарвал Монгол улс улам л хэцүүдэх байх даа. Үхэр ээ
зочин [66.181.180.226] 2023-12-10 18:50:12
Байгаль нуураа авьяа Путин ахаа
Зочин [66.181.186.55] 2023-12-10 17:27:22
Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг. Бүх цагаан арьстнууд ба тэр дундаа Оросууд ба Зүүн Европынхон өнгөт арьстнуудыг бас дээрэлхэж ирсэн, харин одоо тэдний үхлийн цаг ирсэн.
зочин [202.9.46.7] 2023-12-10 16:32:04
орсууд минь дээ боолууд минь дээ
Pee [103.57.92.52] 2023-12-10 17:18:48
Harin tii. bas l teneg baigaam daa