Ханхүү гэнэт таалал төгсөв

Aдмин / Гадаад мэдээ

Ханхүү Талал бин Абдулазиз бин Бандар Аль Сауд ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын дараахан нас барсан тухай Саудын Арабын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Урьдчилсан байдлаар Саудын Арабын ханхүү удаан хугацаанд өвчтэй байсан аж.

Гэхдээ нас барсан шалтгааныг албан ёсоор зарлаагүй байна. Зарим хэвлэлийн мэдээгээр сөнөөгч онгоцны нислэгийн сургуулилтын үеэр ханхүү F-17 онгоцны хамт сүйрсэн нь аллага байсан гэж бичсэн байна. Гэсэн хэдий ч энэ нь яг яаж болсон нь тодорхойгүй байна. Хэдэн жилийн өмнө Саудын Араб улсад явагдсан авилгын эсрэг цэвэрлэгээний үеэр баривчлагдах гэж байсан 44 настай хунтайж Абдул Азиз бин Фахдыг буудан хөнөөж байсан бол ханхүү Мансур бин Мукрин сайд нартайгаа хамт нисдэг тэрэгний ослын хохирогч болж байсан юм.

Хааны өргөөнөөс “Эр-Рияд дахь Имам Турки бин Абдуллагийн сүмд мөргөлийн дараа энэ сарын 8-нд хан хүүгийн оршуулгын залбирал болсон” гэж мэдээлжээ. Саудын Арабт янз бүрийн гаралтай олон мянган ханхүү байдаг. Гэхдээ манай “хохь тайж” шиг ядуу хан хүү цөөнгүй. Дэлхийн хамгийн баян хааны гэр бүл бол Саудын хааны ордныхон бөгөөд тэд нийт 1.4 их наяд ам.долларын хөрөнгөтэй юм байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-12 12:53:15

баян тарган байлаа ч үхэх нь гарцаагүй шүү дээ. монголын хулгай баянчууд удмаараа сүйрэх нь тодорхой

зочин [43.228.129.40] 2023-12-12 01:03:33

үхэж төрөх нь хорвоогийн жам юм даа

Зочин [66.181.161.146] 2023-12-11 18:17:56

Хунтайж гэдэгсэн. Хан хүү гэдэг нь сүүлд үүссэн орчуулгын үг. Хятад гаралтай ч гэсэн бид язгуураасаа хунтайж гэж нэршиж ирсэн. Хан угсаа залгамжлахаар тохоогдсон нуган, агийг хун тайж гэж байгаа юм. Хан угсааг шууд залгамжлах бус дараагийн байранд эрэмбэлэгдэж буй бол Болох жонон. Хан угсааг залгамжлахгүй хол эрэмбэтэй боловч ийм боломжтой бусад нуган тэрчлэн үеэл нарыг жонон гэдэг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.