ОУВС-гаас Украинд 900 сая ам.долларын зээл олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаас хэдхэн цагийн өмнө ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл Украинд 15.6 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөрөөс 900 сая ам.доллар олгохыг зөвшөөрчээ.

К.Георгиева Украины Ерөнхийлөгчтэй Вашингтон хот дахь ОУВС-гийн төв байранд нэг цаг орчмын турш уулзах үеэрээ ОУВС-гийн гүйцэтгэх зөвлөл нэг улсыг эс тооцвол Украиныг дэмжиж буйгаа санал нэгтэй илэрхийлснийг түүнд хэлсэн гэж сангийн төлөөлөгчид мэдээлэв.

Гүйцэтгэх зөвлөл энэ оны эхээр баталсан дөрвөн жилийн хугацаатай Extended Fund Facility зээлтэй холбоотой Киевийн ахиц дэвшлийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцсэний дараа өнгөрсөн сард Украины эрх баригчидтай тохиролцсон гэрээг баталжээ. Энэ нь 900 сая долларын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлж, ОУВС-гаас энэ онд Украинд олгох нийт санхүүжилтийг 4.5 тэрбум ам.долларт хүргэсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Э.Хулан


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.198] 2023-12-13 08:57:53

Салхинд хийсгэжээ

Нэгэн түүхэн сургаалийн үзүүлэн боловш. [103.57.93.133] 2023-12-12 22:39:18

Одоо ч Украйнд буцалтгүй тусламж биш харин ЗЭЭЛ Л өгдөг боловш. Хэдийд, хэн, юугаараа тэр зээлийг төлөх юм болдоо? Ингээд Украйнчууд 100 жилийн туршид зээл төлдөг дорой үндэстэн болж байнадаа. Монгол л ийм балай замаар явж болдоггүй юм шүү. 50 сая хүн амтай улс ингэж байгаа юм чинь 3-хан саятай Монгол яана уу?

Зочин [66.181.181.46] 2023-12-12 22:03:26

Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг. Бүх цагаан арьстнууд ба тэр дундаа Оросууд ба Зүүн Европынхон өнгөт арьстнуудыг бас дээрэлхэж ирсэн, харин одоо тэдний үхлийн цаг ирсэн.

Зочин [221.7.7.30] 2023-12-13 00:22:32

Барууныхан л боолчлох үе уламжилсан авьяастайг түүхээс хар !!! Орос их Монгол боол зарсан түүх байхгүй !!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.