750 мянган еврогийн үнэтэй бөгжийг тоос сорогч дотроос олжээ

Aдмин / Гадаад мэдээ

Парисын Ritz хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөнөөс алга болсон 750 мянган еврогийн үнэтэй алмаазан шигтгээтэй бөгжийг тоос сорогч дотроос олжээ. Бөгжний эзэн болох Малайзын бизнес эрхлэгч эмэгтэй үнэт эдлэл нь алга болсон тухай цагдаад мэдэгдсэн бөгөөд зочид буудлын ажилтнуудаас хэн нэгэн нь хулгайлсан гэж сэрдэж байжээ. Гэтэл алдартай зочид буудлын хамгаалалтын ажилтнууд тоос сорогчийн уутан дотроос уг бөгжийг олсон тухай Le Parisien сонинд бичсэн байна.

Бөгжний эзэн хотын төв рүү дэлгүүр хэсэхээр гарахын өмнө зочид буудлын ширээн дээр бөгжөө орхисон гэж цагдаад мэдэгджээ. Тэрбээр хэдэн цагийн дараа буцаж ирэхэд нь ховор очир алмаазаар чимэглэсэн бөгж нь алга болсон байв.

Бөгжний эзэн Парисаас Лондон руу онгоцоор ниссэн ба бөгжөө авахаар буцаж ирэх аж. Олон улсын тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудлын удирдлага уг эмэгтэйд тав тухгүй байдал учруулсаныхаа төлөө гурван шөнө үнэгүй байрлахыг санал болгосон хэдий ч тэрбээр саналыг хүлээж аваагүй бололтой.

Таван одтой Ritz зочид буудал нь Парисын яг төвд орших Вандом талбайн хажууханд сүндэрлэдэг бөгөөд чинээлэг, алдартай зочид үйлчлүүлдэг газар юм.

Ташрамд дурдахад, 2018 онд сүх барьсан хулгайч нар зочид буудлын үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэж, олон сая еврогийн үнэт эдлэлүүдийг хуу хаман авч явжээ. Мөн онд Саудын Арабын хааны гэр бүлийн нэгэн гишүүн тус зочид буудлын өрөөнөөс 800 мянган еврогийн үнэтэй үнэт эдлэлээ алдсан хэрэг гарч байв.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Редакци монголчуудыг даапаалж байна уу? [59.153.112.151] 2023-12-14 00:16:50

Энэ нийтлэл монголчуудын шуналыг хөдөлгөх зорилготой юу? Гэтэл цаана чинь Монголд өнөөдөр маш хүнд өвөл эхэлж зуд болж, цахилгаан хүрэхээ болж, бензин тасарч, зам харгуй хаагдаж, монголчууд чанглуулж байна. Энэ нийтлэл та нарт тийм чухал уу, редактор аа?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.