COP28: Олборлодог түлшний хэрэглээг багасгахыг уриалсан эцсийн баримт бичгийг баталлаа

Aдмин / Гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP28 бага хурлын үеэр дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хамгийн таагүй үр дагавраас сэргийлэхийн тулд дэлхийн олборлодог түлшний хэрэглээг бууруулж эхлэхээр тохиролцлоо. Энэ нь газрын тосны эрин үе төгсгөл болно гэдгийг сануулж буй анхны хэлэлцээр юм.

Дубайд хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн ширүүн хэлэлцээний дүнд ийм тохиролцоонд хүрсэн нь дэлхийн нийт олборлодог түлшнээс ангижрах хүсэл зорилгынхоо төлөө нэгдмэл байр суурьтай байгааг хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчдад илэрхийлсэн хүчтэй дохио болж байна. Эрдэмтдийн хувьд, олборлодог түлшний хэрэглээнээс татгалзах нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлүүдээс сэргийлэх хамгийн эцсийн найдвар гэж үзэж байгаа юм.

COP28-ын ерөнхийлөгч Султан Аль Жабер энэхүү хэлэлцээрийг “түүхэн” хэмээн тодорхойлоод түүний хэрэгжилтээс бүх зүйл хамаарна гэдгийг хэллээ. Тэрбээр чуулганд оролцогчдод хандан, бидний хэлсэн үг бус хийж байгаа үйлдэл маань бүхнийг тодорхойлно гээд "энэхүү гэрээг бодит ажил хэрэг болгохын тулд шаардлагатай алхмуудыг хийх ёстой" гэдгийг онцолжээ.

Уур амьсгалын асуудлаар олон арван жилийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээний явцад бүтэшгүй зүйл болон хувираад байсан энэхүү хэлэлцээрийг баталсан явдлыг олон улс орон сайшаалаа. Тухайлбал, Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде хэлэхдээ "дэлхий дахин анх удаа олборлодог түлшний хэрэглээнээс өөр хэрэглээнд шилжих ёстой гэсэн ийм тодорхой бичвэрийн ард нэгдэж чадлаа, энэ бол хэлэлцэхэд маш хүндрэлтэй асуудал байсан хэдий ч эцэст нь бид тохиролцоонд хүрч чадлаа" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.