БНСУ агаарын батлан хамгаалах бүсэд нь Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрсэн гэв

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын цэргийнхэн өчигдөр Хятад болон Оросын цэргийн онгоцууд батлан хамгаалах агаарын бүсэд нь урьдчилан анхааруулалгүй нэвтэрсэн талаар мэдэгдлээ. Оросын дөрөв, Хятадын хоёр сөнөөгч онгоц Зүүн тэнгис дэх Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос сэргийлэх бүсэд Пүрэв гарагийн 11:53-12:10 цагийн хооронд нэвтрээд буцаж гарсан гэж Өмнөдийн штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэн байна.

Гэхдээ тэдгээр онгоц Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн хилийг даваагүй гэдгийг мэдэгдэлд мөн дурджээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын журмаараа, агаарын довтолгоог илрүүлэх бүс нь тухайн улсын агаарын орон зай биш ч гэлээ гэнэтийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд гадны онгоцууд өөрсдийгөө таниулах ёстой бүс байдаг байна.

Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо, тэдгээр онгоцыг батлан хамгаалах агаарын бүсэд нь нэвтрэхээс өмнө илрүүлж тактикийн арга хэмжээ авахаар агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцуудыг өмнөөс нь хөөргөсөн гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгос улсын талаас цэргийн холбооны шууд шугамаараа дамжуулж Хятадын талд энэ үйлдэлтэй нь холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлсэн.

Харин ОХУ-тай ийм холбоо байдаггүй учраас холбогдож чадаагүй гэдгээ өмнөдийн цэргийнхэн мөн мэдээлсэн байна. Мөн Москва Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Бээжин харин дээрх бүсийг нутаг дэвсгэрийн агаарын орон зай биш учраас энд бүх улс чөлөөтэй зорчих ёстой гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.