Хонконгт элэгний эдгэршгүй хорт хавдартай өвчтөнийг аварчээ

Aдмин / Гадаад мэдээ

Хонконгийн их сургуулийн эмч нар элэгний хорт хавдар нь хожуу шатандаа орсон өвчтөний амь насыг аварсан нь дэлхийд хамгийн анхны тохиолдол боллоо. Standard сонинд мэдээлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард өвчтөний элэгний хорт хавдар сүүлчийн дөрөв дэх үе шатандаа орсон нь оношлогджээ. Түүний элгэнд 18.2 см хэмжээтэй хавдар илэрсэн бөгөөд ойролцоох судаснуудад үсэрхийлсэн байв. Үүнээс гадна элэгний цочмог хатууралтай байжээ.

Эхлээд эмч нар хавдрын хэмжээг мэс засал хийх хэмжээнд хүртэл жижгэрүүлэх эмчилгээг зургаан сарын турш хийж, дараа нь венийн судаснуудад үүссэн цусны бүлэгнэл даамжрахаас сэргийлсэн байна. Улмаар наймдугаар сард хүүгийнх нь элэгний хэсгийг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

Уг өвчтөн удаан хугацаагаар эмнэлгийн хяналтад байсны эцэст эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар түүнд хавдрын эхний үед хамаарах 1.5 см хэмжээтэй хавдар байгаа бөгөөд хорт хавдрын шинэ эс үүсээгүй болохыг шинжилгээгээр тодруулжээ.

Энэ нь хавдрын хэмжээг багасгаж, донор эрхтэн шилжүүлэн суулгах замаар хожуу үеийн элэгний хорт хавдрыг амжилттай эмчилж чадсан анхны тохиолдол юм. Эмч нарын ярьснаар, одоогоор ийм оноштой 100 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 40 хувийнх нь хорт хавдрын эд эс дарангуйлагдаж үхэжсэн бол 10 гаруй хувь нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжтой болжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.226] 2023-12-24 15:40:14

Үүгээр сайн эмч нар бна шүү

Зочин [84.51.1.41] 2023-12-16 01:19:54

Гайхамшигтай мэдээ байна.

Зочин [59.153.115.145] 2023-12-17 00:57:38

shaagaad baigaarai alvch mine hulgaich gichiinuud zail


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.