Хятадад хүчтэй газар хөдөлсний улмаас олон хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Гансү болон хөрш залгаа Чинхай мужид 111 хүн амиа алджээ.

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, даваа гаргийн 23:59 цагт газар хөдөлсөн байна. Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.

Газар хөдөлсний улмаас байшин, зам болон бусад дэд бүтэц сүйджээ. Түүнчлэн хэд хэдэн тосгонд цахилгаан хангамж тасалдаж, ус тасарсан байна. Мягмар гарагт Жишишанд агаарын температур Цельсийн -10 хэмд хүрнэ гэж орон нутгийн цаг уурын албанаас мэдээлж байна.

Гансү мужийн Гал түймэртэй тэмцэх, аврах ангиас 580 аврагчийг 88 гал унтраах машин, 12 эрэн хайх, аврах нохой, 10 мянга гаруй техник хэрэгслийн хамт гамшгийн голомт руу илгээжээ.

Төмөр замын удирдах газраас газар хөдлөлтийн бүсээр дамжин өнгөрөх зорчигч болон ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, төмөр замын аюулгүй байдлыг шалгахыг үүрэг болгосон байна. Хятадын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажлыг бүх хүчээ дайчлан зохион байгуулж, гамшигт өртсөн хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахыг уриалжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [83.251.164.145] 2023-12-23 08:42:26

Terbum plus hagas terbun hund sanaa zovohoor, gazar nutgaa aldaj bga Mgl doo sanaa zovooch!

Юм хийгээчээ. Ичмээр юм. Найрамдалт улс биздээ? [66.181.160.56] 2023-12-20 11:09:23

Монголын загийн газар тэгээд ЯМАР байр суурь илэрхийлж байгаа юм бэ? "Хохино, больж" гэж байгаа юм уу? Эсхүл хүмүүнлэг хандаж байгаа юм уу? Хүмүүнлэг юм бол 5-10 төгрөг ч юм уу, хэдэн ширхэг одеял, майхан палатк, гэр ЯВУУЛДАГГҮЙ юм уу? Дээр үед Армянд газар хөдлөхөд манайх тэр ч байтугай Иргэний хамгаалалтын албаны хүмүүсээ тийшээгээ явуулж байсан биздээ? Оросын Ерөнхийлөгч Путин тэгсэн ингэсэн гээд ДЭЭР бичичихсэн байх юм, гэтэл ойрын хөрш Монгол Улс нь ийнхүү бичүүлэх зүйл ОГТ ХИЙГЭЭГҮЙ байх юм.

ЗОЧИН [103.212.116.67] 2023-12-20 08:26:00

ХЯТАДАД ЭНЭ "ГАЙ" ГАЗАР ДОРООС, ХАРИН МАНАЙД "ГАЙ" НЬ МАН, ТӨР, ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧДЫН, ЭДГЭЭРИЙН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫН ОРОГНОЖ ХОРГОДОХ "ШОРОН" БОЛСОН ТӨРИЙН ОРДНООС ГЭВЭЛ ЗОХИХ БОЛОВ УУ, ЯАХ БОЛ. ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БНА. БОЛ.

Зочин [202.9.41.14] 2023-12-19 22:43:32

Ямар харамсалтай юм бэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.