БНХАУ-д газар хөдлөлтөөс болж 100 гаруй хүн амиа алдсанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын удирдагч Си Зинь Пинд эмгэнэл илэрхийлэв
БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Жишишаньд даваа гаригийн шөнө 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Өнөөдөр өглөөний байдлаар газар хөдлөлтийн улмаас тус мужид 100 хүн, хөрш зэргэлдээ Хөхнуур мужид 11 хүн нас барсан тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дурджээ. Ши Жиньпин дарга гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Зуу гаруй хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэл илэрхийлэв. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Төрийн тэргүүний цахилгаанд “Эрхэм даргаа, Ганьсу, Чинхай мужид болсон газар хөдлөлтийн эмгэнэлт үр дагаварт гүн эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу. Оросын төрийн тэргүүний хувьд бид хамаатан садан, найз нөхдөө алдсан бүх хүмүүсийн уй гашууг хуваалцаж байгааг онцлохын зэрэгцээ гамшгийн үр дагавар хурдан арилж, гэмтэж бэртсэн иргэд хурдан илааршина гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Монгол сүүлд нь хоцорчихсон уу? [66.181.160.56] 2023-12-20 10:33:46
Ингэхэд Хятадын хойд хөрш Монголын Ерөнхийлөгч, Засгийн газар урд хөршдөө эмгэнэл илэрхийлсэн юм болов уу? Уг нь ОХУ-ын тухай дээрхийг бичихээс ӨМНӨ Монголын засаг нь эмгэнэл илэрхийлсэн байх ёстой биздээ?
Зочин [83.251.164.145] 2023-12-20 03:19:08
Harin tm, medrel novsh
Зочин [66.181.188.105] 2023-12-19 22:03:17
энэ одоо дайн хийж хэдэн зуун мянган залуусыг алчихаад эмгэнэж гашууддүй юм байхда