Ирэх жил БНХАУ-ын эдийн засаг улам илүү хөгжих боломж бүрдсэн гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэ сарын 15-нд БНХАУ-ын Үндэсний статистикийн газар тус улсын11-р сарын эдийн засгийн төлөв байдлын тайлан гаргажээ.

Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Тайланд дурьдсанаар, макро эдийн засгийн бодлого үр дүнгээ өгч үйлдвэрлэл, нийлүүлэлт тогтвортой өсөж, зах зээлийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэж, юмны үнэ тогтворжиж, иргэдийн амьжиргаа баталгаажиж байна.

Олон улсын эдийн засгийн өсөлт удааширсан, дэлхий дахинд улс төрийн нөхцөл хүндэрсэн, дотоодын өөрчлөлт хөгжлийн тулгамдсан асуудал ихтэй энэ үед Хятадын эдийн засаг сорилтыг даван туулж өсөн нэмэгдэж байна. Энэ 2023 оныг улирал улирлаар эргэн харвал, нэгдүгээр улиралд эдийн засаг сэргэн хөгжиж эхэлсэн тул гараа сайн байлаа. Хоёрдугаар улиралд сэргэсэн хандлагаа хэвээр хадгалж байсан ч зарим үзүүлэлтүүд тааруухан гарчээ. Гуравдугаар улиралд эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд эргэн сэргэж, энэ дөрөвдүгээр улиралд макро түвшний бодлогууд үр дүнгээ өгч, эдийн засгийн өсөлт илэрхий батжиж ирлээ.

Хятадын эдийн засаг энэ онд олон хүчин зүйлийн бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулж, эдийн засгийн өсөлтөө хадгалж, дэлхийн гол эдийн засгийн тэргүүн эгнээнд байлгаж чадлаа. Байгалийн гамшгийг ялж, элбэг арвин ургац хурааж, эрэлт хэрэгцээний дутагдал хомсдлыг нөхжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт удааширалтай, түүний зэрэгцээ Хятадын дотоодод бүтцийн чанартай зөрчил саад учруулсан ээдрээтэй нөхцөлд чамлахааргүй сайн үзүүлэлт болж байгаа юм.

Энэ жилийн хувьд эхний 11 сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.3 хувь өсөж, хот суурин газрын ажилгүйдлийн хэмжээ 5 хувьтай гарав. Хөдөө тосгоны иргэдийн орлого эхний гурван улиралд хотын иргэдийн орлогоос өндөр байж, иргэдийн орлогын өсөлт нь эдийн засгийн өсөлтөөс дээгүүр байжээ.

Хятадын дээд технологийн томоохон компаниудын нэмэгдсэн өртөг 11-р сард 6.2 хувь нэмэгдэж, тайлант хугацаан дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан түүхэндээ анх удаа нүүрсний цахилгаан станцы үйлдвэрлэх хэмжээнээс давжээ. Тайлант хугацаанд цахилгаан авто машины үйлдвэрлэл 35.6 хувь, нарны хавтангийн үйлдвэрлэл 44.5 хувиар нэмэгдэж, ногоон хөгжлийн тухай үзэл ойлголт хүн бүхний ухамсарт гүнзгий сууж байна.

Хятадын эсрэг суртал ухуулагчид Хятадын эдийн засаг унаж байна, дампуурах нь гэх мэтээр цуурхсаар байсан ч Хятадын эдийн засаг асар их эрч хүчтэй хөгжиж буйг бодит тоо баримт хэлж өгч байна. Энэ жилийн амжилтын энэ суурин дээр ирэх жил эдийн засаг улам эрчтэй хөгжих боломж бүрджээ." гэсэн байна.

Г.Бямба


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.122] 2023-12-22 10:10:15

Коммунист үзэл нэвт шингэсэн тайлан байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.