Голомт банк “Great place to work” олон улсын батламжийг хоёр дахь жилдээ авлаа

Aдмин / Эдийн засаг

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр дахь жилдээ авлаа. 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авч байсан бол ажиллахад таатай газар гэдгээ энэ онд бататгаж, жилдараалан авсан анхны байгууллага боллоо.

Дэлхийн 90 гаруй улсад салбартай “Great place to work institute” нь байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулж, дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалт хийж, жишиг тогтоох чиглэлээр 30 гаруй жилийн хугацаанд ажилласан туршлагатай. “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгох зорилгоор судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий байгууллага юм. Тодруулбал таван тулгуур үзүүлэлт буюу итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэх үзүүлэлтээр ажилтнуудаас судалгаа авч, ажилтны сэтгэл ханамж, ажиллах орчин, манлайлал, соёл, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийг хараат бус байдлаар хөндлөнгөөс үнэлж, дүгнэсний үндсэн дээр батламжийг жил нэг удаа олгодог.

Голомт банкны 2400 гаруй ажилтан энэхүү судалгаанд оролцож, үнэлгээ өгсөн бөгөөд энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм. Мөн дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж буй эрхэм нийт ажилтнууддаа талархал илэрхийлье!

Маркетинг, олон нийттэй харилцах газар

Олон нийттэй харилцах хэлтэс

75751111 \1066\


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.