Сонгуулийг хүчингүй болгохыг шаардан олон мянган хүн Белград хотод жагсжээ
Долоо хоногийн өмнө болсон Сербийн парламентын болон орон нутгийн сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус болсон гэж үзсэн тул олон мянган хүн сонгуулийг хүчингүй болгохыг шаардан ням гарагт Белград хотын төвд жагсжээ.
Сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр өнгөрсөн амралтын өдөр болсон парламентын ээлжит бус сонгуулиар эрх баригч популист Сербийн дэвшилт нам (SNS) нийт сонгогчдын 46.72 хувийн санал авсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт олон улсын ажиглагчид мэдээлэхдээ, тус намыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэт давуу эрх олж авсан, Ерөнхийлөгч Александр Вучич нөлөө үзүүлсэн, мөн санал худалдаж авах зэрэг санал хураалтын зөрчил гаргасан гэжээ. Харин А.Вучич сонгууль шударга болсон гэж мэдэгдсэн байна.
Ням гарагт орон нутгийн сонгуулийн хороо байрладаг Белград хотын захиргаа руу олон хүн дайран орохыг оролдсон байна. Жагсагчдын зарим нь чулуу шидэж, зарим нь барилга руу авирч цонхыг нь хагалжээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашигласан байна. Дотоод хэргийн яам жагсагчдад хандан "Хотын захиргаа руу дайран орохгүй байхыг" уриалжээ.
"Бид тайван замаар хариу арга хэмжээ авч, жагсагчдыг хохироохгүй байхыг хичээж байна" гэж А.Вучич өчигдөр орой үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Зүүний төвч үзэлт сөрөг хүчний эвсэл болох “Хүчирхийллийн эсрэг Серби” 23.56 хувийн саналаар хоёрдугаарт, “Сербийн социалист нам” 6.56 хувийн саналаар гуравдугаарт орсон байна. Орон нутгийн цагаар оройн 22 цаг орчимд цагдаа нар жагсагчдыг хотын захиргааны байрнаас түрэн холдуулжээ. “Хүчирхийллийн эсрэг Серби” эвслийн гишүүн Мариника Тепич сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж өлсгөлөн зарласан байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Хатгалгаар явагдаж байгаа үймээн ш дээ. [66.181.160.87] 2023-12-26 14:44:07
Сербийн сонгуууулиар ялсан нам нь сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан, харин ялагдсан нам нь 27-хон хувь авсан гэж мэдээлсэн. Заргалдаад шал УТГАГҮЙ маргаан юм байнлээ. Зүгээр л сонгуулиар ялсан хүчнийг ГАДНЫ хатгалгаар дарамтлан гэж НОВШИРЧ байгаа юм байнлээ. Сонгуульд цөөнх болчихоод засагт гарах гэж байгаа юм уу? "Умдагны бөөс толгойд гарна" гэх үймээн самуун болж байна.
Зочин [203.98.76.249] 2023-12-26 13:12:10
дэлхий даяараа сонгууль луйвардаад сурихсан байх нь. арай өөр араг олмоор байна
ЗОЧИН [202.126.89.51] 2023-12-25 19:01:11
ЕВРОПЫН ХОЛБОО ТУСГААР УЛСУУДЫН ХЭРЭГТ БОХИР ГАРАА ДҮРЭХЭЭ БОЛЬ! ТА НАРЫН ШУДАРГА СОНГУУЛЬ ГЭЖ ЮУ БАЙСЫН. СЕРБЭЭР ТОГЛОЖ БОЛСОН БИШ ҮҮ!
Зочин [202.9.46.151] 2023-12-26 04:28:52
Яг үнэн. Европын холбоо гэсэн сүржин нэрнээс цаашгүй зөвхөн америкийн эрх ашгийн төлөө үйлчилдэг тусгаар тогтносон улс орнуудын дотоод хэрэгт оролцож тусгаар тогтносон улс орнуудыг хорлон сүйтгэдэг байгууллагаас гарах хэрэгтэй.