БНХАУ-ын зарим газарт 47.8 хэмд хүрч хүйтэрсэн бол зарим газарт 35.3 хэм хүрч халжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын хойд бүс буюу ӨМӨЗО-ны нутгуудаар 47.8 хэм хүрч хүйтэрсэн бол өмнөд бүс нутгаар 35.3 хэмд хүрч халсан байна. Нэг улсын нутаг дэвсгэрт цаг агаарын ийм зөрүүтэй нөхцөл байдал урд өмнө нь тохиолдож байгаагүй аж. Бээжин хотын түүхэн дэх хамгийн урт хүйтэн давалгаа нь 1951 онд бүртгэгдэж байжээ. Тухайн үед тус улсад их хэмжээний цас орж, хүйтний эрч эрс чангарсан юм байна. Тэгвэл эдүгээ 72 жилийн дараа энэ хүйтэн дахин давтагджээ.

Энэ сарын 11-ний өдрөөс хойш тус улсын ихэнх нутгаар хүчтэй хүйтний давалгаа эрчимжиж, хойд бүс нутгийн зарим хотуудын дулааны цахилгаан станцууд дээд хүчин чадлаараа ачаалалтай ажиллажээ.

Мөн Хэнань мужид хүйтний эрч нэмэгдэж, хэд хэдэн дулааны станцад системийн доголдол гарсан бол Бээжин хотын метроны системд доголдол үүсэж, олон зуун зорчигч гэмтэж, бэртсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Dummy [66.181.181.232] 2024-11-18 16:33:21

ene sonun medeel bna

Зочин [66.181.180.102] 2023-12-27 13:59:42

Шаана биз. Монголд үсрээл -40 хүрч байхад говиос ч урагшаа Өвөрмонголд яахаараа -47 хүрдийн. Дандаа ингэж худ шаанаа. Заримдаа бүр -60 хүрлээ гэж шаана хужаа нар.

Dummy [66.181.181.232] 2024-11-18 16:33:53

bi sain oilohgui bna


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.