Пап Францис Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллаж, дайныг зогсоохыг уриаллаа

Aдмин / Гадаад мэдээ

Пап Францис Газын зурвас дахь дайныг зогсоож, ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байгаа израил иргэдийг суллахыг уриалав.

Зул сарын баярыг тохиолдуулан тавьсан уламжлалт илгээлтдээ Пап мөн хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Газын зурваст илүү их тусламж үзүүлэхийг уриалжээ. Аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын зэвсэгт дайчид Израил руу халдан довтолсны дараа Израил, ХАМАС-ын хоорондох дайн эхэлсэн юм.

Пап Францис Ватикан дахь Гэгээн Петрийн сүмд цугласан олон мянган мөргөлчдөд хандан үг хэлэхдээ израилчууд, палестинчуудын эсрэг хүч хэрэглэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг дахин уриалжээ.

“Гэм зэмгүй энгийн иргэдийн амь насыг хохироож байгаа цэргийн ажиллагааг зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх замаар хүмүүнлэгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийг уриалж байна” гэж Францис онцлон тэмдэглэлээ. Израилын талын мэдээлснээр, Газын зурваст 132 хүн барьцаалагдсан хэвээр байна.

Дэлхий дахинд үргэлжилж буй бусад зөрчил мөргөлдөөний тухайд, Пап лам Оростой хоёр жил орчмын турш дайтаж буй Украинд энх тайвныг цогцлоохыг уриаллаа. Тэрбээр мөн олон жилийн турш дайн тулаан, үймээн самуунтай байсан Сири, Ливан, Йемен улсад “улс төр, нийгмийн тогтвортой байдал удахгүй бий болохын төлөө” залбирч байгаагаа хэлэв. Түүнчлэн Армен, Азербайжан, Африкийн зарим орон, Умард ба Өмнөд Солонгос зэрэг орнуудад тулгамдаж буй асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.