Японы Ерөнхий сайд АНУ-д айлчилна

Aдмин / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар ирэх гуравдугаар сарын эхээр төрийн өндөр дээд хэмжээний зочны хувиар тус улсад айлчлахаар төлөвлөж байна гэж хоёр талын харилцааны талаар мэдээлэл бүхий эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.

Токио, Вашингтоны талууд Японы парламент болон АНУ-ын Конгрессын үйл ажиллагааны хуваарь, түүнчлэн дэлхийн улс төрийн асуудлуудыг харгалзан К.Фүмиогийн айлчлалын хөтөлбөрийг эцэслэн шийднэ гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эл төлөвлөгөө биеллээ олбол К.Фүмио нь 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын үед Ерөнхий сайд асан Абэ Шинзо АНУ-д төрийн зочны хувиар айлчилснаас хойш ийм айлчлал хийсэн Японы анхны удирдагч болох юм.

Ж.Байден К.Фүмиотой 11 дүгээр сард Сан-Франциско хотноо Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах үеэрээ түүнийг 2024 оны эхээр АНУ-д төрийн өндөр дээд хэмжээний зочны хувиар айлчлахыг урьсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны 11 дүгээр сард болохтой холбоотойгоор Ж.Байдены ажлын хуваарь улам шахуу болохыг харгалзан хоёр орон К.Фүмиогийн айлчлалыг аль болох эрт товлохыг эрмэлзэж байна гэж эх сурвалжууд хэлжээ.

Либерал ардчилсан намтай холбоотой улс төрийн хандивын дуулианы улмаас нэр хүнд нь унаад буй К.Фүмио энэхүү айлчлал нь түүний Засгийн газрын гишүүдийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байгаа бололтой гэж шинжээчид үзэж байна. Айлчлалынхаа үеэр К.Фүмио Конгресст үг хэлж магадгүй байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.