БНФУ: Европарламентын сонгууль Украины ирээдүй, Европын ардчиллын хувь заяанд чухал ач холбогдолтой

Aдмин / Гадаад мэдээ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ оны мэндчилгээндээ 2024 оны Европарламентын сонгууль Украины ирээдүй, Европ тивийн ардчиллын хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон байна. 6-р сард ЕХ-ны гишүүн 27 улсад болох Европарламентын сонгууль бүхэл бүтэн тивийн чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл явдал гэж Франц улс үзэж байна. "Оросыг зогсоож, Украинчуудыг дэмжих, эсвэл Украинд авторитар эрх мэдэл өгөх үү" гэсэн эгзэгтэй үед Европын тусгаар тогтнолыг хадгалан хамгаалах сонголтыг зургаадугаар сард та бүхэн хийх болно.

Иймээс сонголтоо зөв хийх нь чухал гэдгийг Макрон тэмдэглэжээ. Мөн 2024 он бол Францын ард түмний хамгийн чухал цаг үе. Энэ онд Франц улс зуны олимпын наад, паралимпын наадмыг хүлээн авна. Энэ бол Францчуудын түүхэн дэх хамгийн том наадам болж магадгүй гэдгийг ерөнхийлөгч Макрон тэмдэглэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.