ЭДИЙН ЗАСГИЙН БАГАХАН ӨСӨЛТ ҮР АШИГГҮЙ УЛСЫН ТӨСВИЙГ НӨХНӨ ГЭВ ҮҮ?

Aдмин / Эдийн засаг

Төсвийн төсөөлөлд 2024 оны төсвийн төсөөллийг боловсруулахдаа эдийн засгийн өсөлт ирэх онд 7 хувьтай, инфляц 8.5 хувь байхаар төсөөлжээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ: 25.9 их наяд буюу ДНБ-ий 34.2%, Төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн: 27.4 их наяд буюу ДНБ-ий 37%, Төсвийн тэнцэл: -1.5 их наяд буюу ДНБ-ий -2.0% байхаар баталсан.

Эдийн засгийн 7 хувийн өсөлт

2024 онд эдийн засгийн өсөлт 7 хувьтай байхаар төсөөлжээ. Гэтэл энэ төсөөлөл тун баталгаагүй. Учир нь уул уурхай ба нэг улс нэг боомтын хамаарлаасаа бүрэн гараагүй манай эдийн засагт эрд хөршийн байдал ихээхэн нөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл жаахан нүүрс зэсээ үнэтэй зарж орлого олж байгаа дэрээ боловсруулах үйлдвэрийн төслүүдээ урагшлуулахгүй бол бид чөтгөрийн тойрогтоо гацсаар байх.

8.5 хувийн инфляц

Өсөхдөө уургын морь шиг буурахдаа ургаа хад шиг үнийн өсөлтийг заримдаа төр хүчээр бууруулж аж ахуй нэгжүүдээ хорлодог бүдүүлэг арга барилаа хэрэглэсээр. Зах зээлийн эрүүл тогтолцоо оршиход нэн төвөгтэй. Өргөн хэрэглээний үнэ ханш нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нөлөөллийг бид төр засгийн оновчтой бодлого баримталж хөнгөхөн гэтлэх боломж үргэлж байдаг. Ийнхүү 25 их наядын орлого олоод 27 их наядын зарлагатай төсөв баталсан хэрэг. Ингэхээр -2 хувийн алдагдалтай төсөв маань эдийн засгийн өсөлтийн чөдөр тушаа болох болов уу?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.188] 2024-01-05 21:52:28

Хулгайн төсөв болсон. Гол юман дээр анхаар. Бид хэрэв 60 сая тонн нүүрс гаргаж чадахгүй бол яах вэ? Хамгийн аймшигтай зүйл энд л тохионо. Эрх баригчид бол яахав өөрсдийн эрсдлийн баталгааг 100 хувь хийж байгаа юм. Кэйсүүдээр авч үз. Сонгуулийн жилд хөөсрүүлсэн төслүүдийн санхүүжилтийг энд батласан 28 трилион төгрөгнөөс гүйцэтгэнэ. Хэдэн зуун ногоон автусны цавчаа яваа гэсэн үг. Гишүүд дахиж сонгогдохгүй байлаа гэхэд хамаарал бүхий компаниудаараа ашгаа хийж амжина гэсэн үг. Тендрийг маш эрт зарлана. Мэдээж үр дүнд нь иргэд, улс хохирно. Тэд хожино. За өөр кэйс. 60 сая тонн нүүрсний төлөвлөгөө биелэхгүй бол яахав? Хамгийн түрүүнд төсөв тасарна. Үндсэндээ 2 тэрбум доллар хүртэл дүнгээр энэ жилийн төсөв тасрах өндөр магадлалтай. Хэдий алдагдал өсөх ч эрх баригчид үүнээс хохирохгүй. Тэд мөнгө хэвлээд л хамаарал бүхий компаниуддаа санхүүжилт хэлбэрээр тараачихна. Тэд эрсдэл үүрэхгүй.Харин үүний дүнд юмны үнэ 2 дахин нэмэгдэж иргэдийн нуруун дээр бууна. Улсын өр нэмэгдэнэ. Дахиад л тэд хожино

Зочин [66.181.161.188] 2024-01-05 22:03:17

Аль ч тохиолдолд тэд өөрсдийгөө эрсдлээс бүрэн хамгаалжээ. За эрх баригчид сонгуульд дахин гарах бол яахав? Тэдний хувьд энэ нь цэнгэлийн манлай гэгч бололгүй яахав. Тэд үүний төлөө л 28 трилион төгрөгний төсөв батласан шүү дээ. Тэд хамгийн түрүүнд нүүрсний хулгайг далд хийж авна. Үүний тулд тэдэнд том дуулиан, иргэдийн анхаарлыг татах сенсац хэрэгтэй. Биднийг хүлээж буй олон олон бэлэн эрсдлүүд байгаа ба тэд зарим тохиолдолд дуулиан тарихын тулд улс орны эсрэг терор хийж ч чадна. Өөрөөр хэлбэл тэд шатрын хөлөг дээр бүх талаараа давуу байдлаар нүүх бололцоо сонгуульд ялсан тохиолдолд бий болох юм. Тэд иргэдээр муур хулганаар тоглохтой адил зугаацна. Тэд ковидын үед шууд байдлаар 10 трилион шууд бус байдлаар нийлээд 20 трилион төгрөг цавчсан шигээ дахиад томоохон махинац хийнэ. Эдийн засгаа хорлоно. Улсын өрийг нэмнэ. Тэд өөрсдөө зориуд санаатайгаар инфляцийг хөөрөгдөнө. Мэдээж иргэд шоконд орж дуулгавартай болно. Гэхдээ энэ бол аль ч нам төрийн эрхэнд гарсан Монголд өрнөх улс төрийн нүүдэл. Нэрлэхээд яахав. Өнөөдөр бид мунхаг, тэд увайгүй байна. Бодит баримт энэ. Дээрээс нь нийт Монголчуудын 1/3 нь ямар нэг байдлаар хулгайд шууд хамаарч байна. Монголчуудын ийм хулгайч, авилгач язгуурын зан тэдэнд өгөөш, барьц болдог. Бид тэдэнд барьцаалагдаж нээнтгэнд амьдардаг.

Тоо, хувиудад итгэх нь аюултай. [103.57.93.133] 2024-01-05 13:36:47

Энэ жил бол улсын төсвийн үзүүлэлт ШААЛ ХУУРАМЧ байх талтай. Учир нь 2024 он бол СОНГУУЛИЙН жил. Засагт байгаа хүчин өөрийгөө ЭЕРЭГ гэрэлд харуулах сонирхолтой байгаа. Иймд элдэв тоо хувиудад БОЛГООМЖТОЙ хандья. Харин 2025 онд тоонууд бодитой болно байх.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.