Хар тамхины хэргээр 298 этгээдийг баривчилжээ
Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг зөрчил нэлээдгүй гарах болсон.
Тэгвэл өнгөрсөн 2023 онд гэхэд цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 214 гэмт хэрэгт 298 гэмт этгээдийг баривчилж, 181 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбоотойгоор эд мөрийн баримтаар 15 нэр төрлийн 72 мянга 63 нэг удаагийн хэрэглээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоожээ.
Метамфетамины төрлийн бодисын хэмжээ өмнөх онтой харьцуулахад долоо дахин өссөн байна. Харин мансуурсан зөрчилд холбогдсон 215 хүнд зөрчлийн тухай хуулийн 5.1.3 зааснаар арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл
би [202.126.92.98] 2024-01-08 14:02:51
Хар тамхины аюул үндэстэн мөхөхөд хүргэдэг. Хүн бүр хойч ирээдүйдээ санаа зовдог бол хар тамхины аюулаас хол байлгахын тулд нийгмийг соён гэгээрүүлэхэд оролцох хэрэгтэй.