Өмнөд Солонгост нохойн мах хүнсэнд хэрэглэхийг хориглоно

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей нохойн мах хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг өнөөдөр баталснаар сүүлийн жилүүдэд олны таашаалд нийцэхээ больсон зан үйлийг зогсоох нөхцөлийг бүрдүүллээ. Хүнсэнд хэрэглэх зориулалтаар нохой үржүүлэх, нядлах, түгээх, худалдахыг хориглох тухай хуулийн төслийг 208 гишүүн дэмжиж, 2 гишүүн түдгэлзжээ. Тус улсад амьтны эрхийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж, тэжээвэр амьтдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед эрх баригч Ардын хүч нам болон сөрөг хүчний гол нам болох Ардчилсан нам хамтран хоригийг хэрэгжүүлэх чиглэлд ажилласан байна.

Мөн уг баримт бичигт нохойн махны салбарт ажилладаг хүмүүст ажлын байраа солиход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор татаас олгох талаар тусгажээ.

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи мөн хоригийг дэмжиж байгаагаа ил тод илэрхийлж, энэ зан үйлийг хуулиар хориглох нь Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудын нэг байсныг онцолж байлаа. Юн Сог Ёль, Ким Кён Хи хоёр гэрийн тэжээвэр амьтдад хайртай гэдгээрээ алдартай бөгөөд дөрвөн нохой, гурван муур тэжээдэг.

Хуулийн хэрэгжилтийг гурван жилийн дараа буюу 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зөрчсөн тохиолдолд хоёр жилийн хорих ял эсвэл 30 хүртэл сая воны /22.768 ам.доллар/ торгууль ногдуулна. Засгийн газрын статистик мэдээллээр, Өмнөд Солонгост нохой үржүүлдэг 1150 орчим ферм, нядалгааны 34 аж ахуйн нэгж, 219 борлуулагч, нохойн махаар хийсэн хоол зардаг 1600 орчим зоогийн газар байдаг.

Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд уг хоригийг сайшаан хүлээн авч байна. "Humane Society International" байгууллагын Өмнөд Солонгос дахь салбарын хэвлэлийн төлөөлөгч Ли Сан Кюн хэлэхдээ, “Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгосын амьтдыг хамгаалах хандлагад томоохон эргэлт болж байна гэж бид үзэж байна.

Энэ бол үеэ өнгөрөөсөн салбарыг түүхийн номын хуудсанд үлдээх гэсэн амьтанд хайртай олон нийт, улс төрчдийн хүсэл эрмэлзэл, шийдэмгий байдлын илэрхийлэл юм” гэжээ.

Мөн мягмар гарагт Үндэсний ассемблей сансар, сансар судлалын бие даасан агентлаг байгуулахыг уриалсан багц хуулийн төслийг баталжээ. Урьдчилсан байдлаар Солонгосын Сансар судлалын удирдах газар /KASA/ гэж нэрлэсэн тус агентлаг нь АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ Өмнөд Солонгос дахь хувилбар болж ажиллах бөгөөд Сөүлээс өмнө зүгт 296 км-ийн зайд орших Сачон хотод 5-6 дугаар сарын орчимд нээгдэх төлөвтэй байна. Энэхүү төлөвлөгөө нь дэлхийн даяар сансрын төслүүдийн ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа энэ үед Өмнөд Солонгосын оролцоог дэлхийн тавцанд бий болгохыг эрмэлзэж буй Юн Сог Ёлийн Засгийн газрын урт хугацааны стратегийн нэг хэсэг ажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Үнэн [203.17.23.197] 2024-01-10 12:10:38

Хамгийн өөдгүй хүмүүс шүү. Монголчууд Солонгосуудыг сайн дарамталж сагсуу дээрэлхүү занд нь хариу өх хэрэгтэй. Дарамтлаад ирхээр гөлөг болж долоодог новшнууд байгаа юм

Зочин [203.17.23.197] 2024-01-10 12:02:15

Нохойн махаа хатааж гоймонд хийгээд Монголд өх гэнээ

Зочин [59.153.113.163] 2024-01-10 11:00:35

нохойн мах иддэг гэхээр үнэхээр муу үндэстэн, бохир заваан улс үндэстэн шүүдээ. Бузарын бузар. Монгол хүн бол түй пай гээд ёстой хархахаас огиудас хүрнэ шүүдээ. Монгол шиг эрүүл мах иддэг үндэстэн байхгүйдээ дэлхий дээр. Австралид билчээрийн хонь л гэнэ. махны амт, шөл нь шивтэртэй маш заваан юм байдаг

ЗОЧИН [202.126.89.237] 2024-01-10 10:09:22

ЗАВААРСИЙН ЮМНУУД


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.