Франц улс түүхэндээ хамгийн залуу ерөнхий сайдтай боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр буюу Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайдыг томилжээ. Шинэ ерөнхий сайд Габриэл Атталь одоо 34 настай бөгөөд өмнө нь боловсролын сайдын албан тушаалыг хашиж байсан юм. Амбиц, нэр алдар, улс төрийн үзэл баримтлал зэргээрээ Макроныг санагдуулдаг түүнийг Францын олон нийт “нялх Макрон” гэж нэрлэдэг. Атталь бас Францын түүхэнд ижил хүйстэн болохоо нийтэд ил тод зарласан анхны ерөнхий сайд болж байна.

Атталь өөрийнхөө томилгоог Макроны зоригтой шийдвэр гэж тодорхойлжээ. “Францын түүхэнд төрсөн хамгийн залуу ерөнхийлөгч мөн хамгийн залуу ерөнхий сайдыг томиллоо. Би үүнийг эр зоригийн бэлэг тэмдэг гэж харж байна” гэж тэр хэлсэн байна.

Тэрбээр бас хувийн бизнесийг дэмжих замаар Францын эдийн засгийг шинэчлэх Макроны бодлогыг үргэлжлүүлж, залуу үе болон боловсролын салбарт анхаарал тавихаа амлажээ. Өмнөх ерөнхий сайд Элизабет Борнег танхимынх нь хамт огцруулсан Макроны энэ алхмыг ирэх зургаадугаар сард болох сонгуульд ялах зорилготой авсан арга хэмжээ гэлцэж байна.

Сүүлийн үеийн санал асуулгаар Макроны төв үзэлтэй нам Марин Ле Пэний хэт барууны үзэл баримтлалтай Үндэсний Хөдөлгөөн намаас хоцорч яваа. Тиймээс Макрон хоёр дахь удаа ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд “залуу улс төрч Атталийн нэр хүндийг ашиглах нь” гэж ихэнх ажиглагчид үзэж байна.


Сэтгэгдэл

Зочин [94.230.254.242] 2024-01-12 10:40:57

Гайхамших Франц улс ингээд л уруудах замд орлоо доо

Зочин [103.242.45.40] 2024-01-10 14:26:48

Макроон одоо 2 дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Сэтгүүлч нар мэдээллээ нягталж бичиж байна уу? Гуйж байна

Зочин [66.181.191.153] 2024-01-10 12:43:03

Ижил хүйстэн бүр ухаан дутуу хүмүүс тийм болохоор Франц уруудах замдаа орж байна.ЕК ч нэр хүнд нь унаж байгаа.Дахин сонгогдох нь дашийн шоо.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.