Цэвэр эрчим хүчний байгууламж барихад чадварлаг ажилчид нэн шаардлагатай байна
Европын Холбоо 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд бүрэн шилжинэ гэдэг том зорилго тавиад байна. Гэвч энэ зорилгод хүрэхийн тулд цэвэр эрчим хүч үйлдвэрлэх дэд бүтэц барьж байгуулах чадварлаг ажилтан хомс байгаа нь гол асуудал болж байна гэж Брюссель дэх Технологийн шинэчлэлийн долоо хоногоор асуудал дэвшүүлж хэлэлцжээ. Цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн салбар дахь хүний нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Европын Холбооны зарим улс инженерүүдийн мэргэжил, чадавх дээшлүүлэх төвүүд байгуулж эхэлсэн байна.
Одоогоор цэвэр эрчим хүчээр ажилладаг дулаан шахагч болон нарны зайн хураагуур суурилуулахад чадварлаг хүний нөөц маш их хэрэгцээтэй болсон байна.
Ирэх 10 жилд Бельги улсын умард хэсгийг цэвэр эрчим хүчээр хангадаг болоход дор хаяж 40-60 мянган чадварлаг ажилтан хэрэгтэй гэдэг тооцооллыг Бельги улсын Эрчим хүч, уур амьсгалын агентлагаас гаргажээ.
Сэтгэгдэл
Зочин [83.251.163.214] 2024-01-20 23:19:22
Tuslah ajiltan zunduu bga bh, injener mergejiltei murtluu chadavhtai geed bgam bishuu
иргэн [66.181.191.77] 2024-01-20 11:53:28
үхэр монголчуудыг битгий аваарай , бид цалингаа аваад хэд хоног архи ууна , эргээд хэзээ арилдаа очихоо хэлж мэдэхгүй
Зочин [59.153.87.49] 2024-01-19 17:53:13
Би ажилгүй байж л байна ш дээ
иргэн [103.212.118.169] 2024-01-19 17:48:03
архи уугаад агсам тавиад будаа, юун ажил хийх.
Зочин [203.98.76.249] 2024-01-19 15:52:57
монголоос ав. тэд нэг хараад сайн хийдэг болчихно